“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ САЛБАР ХУРАЛДААНД ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛНА

Share Button

images  Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БШУЯ, Боловсролын хүрээлэн, МИДСК,      БМИҮЗ, МХИДСХ, ШУТИС, МУБИС,МУИС зэрэг байгууллагууд 2014 оны 12-р сард “Дээд боловсролын    шинэчлэл-Тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулахаар хамтарсан ажлын хэсэг    гарган бэлтгэл ажлаа эхлээд байна.

Үндэсний чуулган нь: Үндсэн болон Салбар хуралдаанаар зохион байгуулагдана.

Салбар хуралдааныг “Эрдэм шинжилгээний бага хурал”-ын хэлбэрээр доорхи гурван чиглэлээр зохион байгуулна. Үүнд:

Нэгдүгээр чиглэл– Монгол улсын дээд боловсролын тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, бүтэц зохион  байгуулалтыг  боловсронгуй болгох асуудал

Хамрах хүрээ:

a)    Дээд боловсролын систем, сургалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон шинэчлэх зорилт, тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга зам;

b)    Дээд боловсролын байгууллагуудын удирдлага, эдийн засаг санхүү, үйл ажиллагааны бие даасан байдлын хөгжилт;

c)    Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны хүмүүнлэг- ардчилсан зарчмын хэрэгжилт, түүнийг  өргөжүүлж, хөгжүүлэх асуудал;

d)    Дээд боловсролын салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийн төгөлдөржилт;

e)    Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээг боловсронгуй болгох онол-аргазүйн асуудал.

Хоёрдугаар чиглэл– Дээд боловсролын сургалтын агуулга, арга технологийн шинэчлэл, багшийн хөгжлийн асуудал

Хамрах  хүрээ:

a)    Сургалтын агуулгын оновчлол, цогц чанар;

b)    Дээд боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгон, үр дүнг дээшлүүлэх хандлага, арга зам, арга барил, туршилт судалгааны үр дүн;

c)    Дээд боловсролын сургалтын чанар, үр дүнгийн үнэлгээ, тулгамдаж байгаа асуудал;

d)    Сургалт- шинжлэх ухаан- үйлдвэрлэлийн холбоо;

e)    Дээд сургуулийн багшид тавигдах орчин үеийн шаардлага, багшийн хөдөлмөрийн онцлог, үнэлгээ, түүний үр дүнг дээшлүүлэх арга зам;

f)     Зайн болоод цахим сургалтыг удирдаж байгаа багшийн арга зүй, онцлог ба түүний  бэрхшээлтэй талуудын судалгаа;

g)    Их, дээд сургуулийн багшийн хөгжил, төлөвшлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, арга туршлага.

 Гуравдугаар чиглэл– Их, дээд сургуулийн Эрдэм шинжилгээ- Инновац- Үйлдвэрлэл

Хамрах  хүрээ:

a)    Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ- инновацийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн зорилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам;

b)    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинжлэх ухааны түвшин, үр өгөөжийг дээшлүүлэх асуудал;

c)     Сургалт – үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх арга зам;

d)    Магистр, докторын сургалтын чанарыг дээшлүүлэх асуудал.

Илтгэлийн  хураангуйг  2014 оны 10-р сарын 5-ны дотор хүлээн авч, хариу өгнө. Хураангуйг 300 үгэнд багтаан монгол хэлээр бичнэ. Илтгэлийг салбар хуралдаанд  доорх хэлбэрээр оруулна:

      Үүнд:  a. Салбар хуралдаанд хэлэлцүүлж, “Эрдэм шинжилгээний бичиг”-т                                                                                                                                                                  хэвлүүлэх

                    b. Салбар хуралдаанд хэлэлцүүлэхгүйгээр “Эрдэм шинжилгээний

                     бичиг”-т хэвлүүлэх / Зохих шаардлага хангасан байвал/,

Энэ асуудлыг зохион байгуулагч байгууллагуудыг төлөөлсөн хамтарсан редакцын комисс шийдвэрлэнэ. Хуралдаанд хэлэлцэх илтгэлүүдийн бүрэн эхийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2014 оны 11-р сарын 15-ны дотор  хүлээн авна. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд хэвлэгдэх боломжгүйг анхаарна уу.

Илтгэл, өгүүлэл нь эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлд тавигддаг үндсэн шаардлагыг  хангасан байвал зохино. Хэлэлцүүлэгт орох илтгэлийн товчлолыг “power point програм дээр бэлтгэж, салбар хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө доорх хаягаар ирүүлсэн байх шаардлагатай.

Илтгэлийн сэдвийг 2014 оны 10-р сарын 1-нээс өмнө  soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг эсвэл 96616500 утсаар урьдчилан мэдэгдэж болно.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь  дараах бүтэцтэй байна:

–       Өгүүллийн сэдэв

–       Зохиогчийн овог нэр, цахим хаяг

–       Өгүүллийн хураангуй

–       Түлхүүр үг /4-5 /

–       Оршил /Удиртгал, судалгааны аргазүй/

–       Үндсэн хэсэг

–       Дүгнэлт, санал зөвлөмж

–       Ашигласан материалын жагсаалт

–       Зохиогчийн тухай

–       Хавсралт

 Салбар хуралдаануудаас 3 илтгэлийг  1;2;3-р байр эзлүүлэн  батламж, мөнгөн  шагнал олгоно.Үүнд:

 1-р байр нэг 1000000 ₮

 2-р байр нэг 600000 ₮

 3-р байр нэг 400000 ₮

Үндсэн хуралдаанаас 1 илтгэл шалгаруулж батламж, 2 сая ₮ олгоно.

Илтгэлийг шалгаруулахад харгалзах үндсэн шалгуур үзүүлэлт:

–          Илтгэлд дэвшүүлсэн асуудлын шинжлэх ухааны үндэслэл, монгол улсын дээд боловсролын хөгжил-шинэчлэлийн зорилтод үзүүлэх онол-практикийн ач холбогдол,

–          Судалгааны онол- аргазүйн түвшин,

–          Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих  стандартын шаардлага хангасан байдал,

Салбар хуралдааны илтгэгчид 50000₮, хэлэлцүүлцэгт оролцогчид 10000₮-ийн хураамж төлнө.

Өгүүллийг А4 хэмжээний 10 хүртэл хуудсанд багтаан Windows/2000/XP/,“Microsoft Office2007”программыгашиглан  Times New Roman фондын 10 pt өндрийг сонгож бичсэн байна. Хуудасны дээд, доод захаас 3 см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээнэ. Жич: header, fooder, footnote   командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.

Зүйлийг шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байвал зохино.

Түлхүүр үгийг нэрлэхийн тийн ялгалын ганц тоонд бичих ба илтгэлийн нэрэнд орсон үгийг түлхүүр үгэнд оруулахгүй.

Математик бичиглэлийг Equition  программаар 10 pt  өндөртэй бичих бөгөөд  томъёог дээд доод талаасаа 10pt  зайтай мөр голлуулж бичнэ. Томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

Фото зураг, график, диаграмм, зураг, хүснэгт зэргийг хар цагаан өнгөөр дүрсэлж ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG“BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичлэгийн үсэгний өндөртэй адил байна.

                                      Санаачлан зохион байгуулагч:

                        Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг

                                     Хамтран зохион байгуулагчид:

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний   Зөвлөл, Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум, Боловсролын Хүрээлэн,  

            Хувийн Их, Дээд Сургуулиудын Холбоо, ШУТИС, МУБИС, МУИС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар