2014 оны 10-р сарын 03-ны 15:00-18:00 цагийн хооронд, МУИС-ийн Хичээлийн I байрны Эрдмийн танхимд
Их Британи-д төгсөгчдийн холбооноос (UKAiM) Чивнинг болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээр дамжуулан тус улсад магистрын зэрэг эзэмшихээр төлөвлөж буй оюутан залууст зориулан ээлжит уулзалтаа зохион байгуулж байна.
Их Британи-д тэтгэлгээр суралцах болон амьдрах талааар төгсөгчдийн холбооны гишүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцана. Мөн Англи Улсын Элчин сайдын яамнаас “Чивнинг” тэтгэлэгт хамрагдах болзол, сонгон шалгаруулалтын үйл явц болон оюутны виз мэдүүлгийн талаар ерөнхий мэдээллийг өгнө.
Хөтөлбөр
15:00-15:15 Нээлтийн үйл ажиллагаа болон Их Британи-д суралцах давуу талууд
15:15-15:30 Чивнингийн талаар: Анкет явуулах процесс
15:30-16:00 Их Британи-д суралцах бусад боломжууд
16:00-16:15 Их Британийн боловсролын систем ба Монголын боловсролын системээс ялгагдах гол онцлог
16:15-16:30 Өөрийн туршлага болон анкетээ баяжуулах бусад нэмэлт боломжууд
16:30-16:50 Виз мэдүүлэх процесс
16:50-17:10 Их Британи-д амьдрах
17:10-17:20 Их Британи-д төгсөгчдийн холбооноос цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны танилцуулга болон өдөрлөгийн хаалт
17:20-18:00 Асуулт хариултын цаг
Оролцогч болон зохион байгуулагч байгууллагууд
Англи Улсын Элчин сайдын яам
Их Британид төгсөгчдийн холбоо
МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлалын профессорын баг
GO HELP ОУХБ
EDEX
NAVITAS
Лондонгийн худалдааны коллеж
see below in English [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2014/09/dggasgag1.docx”]