2014-2015 оны хичээлийн жилд магистр, докторант оюутнуудад зориулан 7 хоногийн Лхагва гараг бүр 6 цагаас хичээлийн I байрны 320 тоотод Судалгааны семинар зохион байгуулахаар боллоо. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн семинарыг ТДС-ын захирал Б.Отгонтөгс удирдан явуулна. Сонирхсон хэн бүхэнд нээлттэй тул хүрэлцэн ирэхийг урьж байна. Дараа дараагийн сургалтад хуваарийн дагуу ирж сууна уу!