МУИС жил бүр Гар бөмбөгийн аваргаа шалгаруулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилд уг тэмцээн 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хичээлийн IV байрныхаа спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 9 багийн нийт 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс дараах нэр бүхий багууд эхний байруудыг эзэллээ.
Эмэгтэй
1-р байрт ШУС-БУС
2-р байрт ШУС-ХУС
3-р байрт Орхон салбар сургуулийн оюутан залуус шалгарсан бол
Эрэгтэй
1-р байрт ХШУИС
2-р байрт Орхон салбар сургууль
3-р байрт ШУС-НУС тус тус шалгарсан байна.
Тэмцээнд баг хамт олны манлайлан, чухал үүрэг гүйцэтгэж, шилдэг тоглолтыг үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчинг “Тэгш тоглогч”-оор өргөмжилдөг билээ. Энэ жилийн эрэгтэй Тэгш тоглогчоор ХШУИС-ийн компьютерийн сүлжээний 4 дүгээр ангийн оюутан Г.Золбаяр, эмэгтэй Тэгш тоглогчоор ШУС-БУС-ийн III ангийн оюутан Д.Сосорбурам нар тодорч, МУИС-ийн 2014 оны шилдэг волейболчид боллоо. Тэмцээнд оролцсон бүх баг тамирчиддаа талархаж, цаашид амжилтаа ахиулахыг хүсье.
