Сургуулийн тухай:
БНСУ-ын Gwangju Шинжлэх Ухаан Технологийн Дээд Сургууль (GIST) нь 1993 онд БНСУ-ын Засгийн Газрын санаачилгаар шинжлэх ухаан, технологийн судалгаа, боловсролыг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан. GIST нь Сөүлээс 300 км зайд, 1,5 сая хүн амтай Gwangju хотод байрладаг. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар бакалавр, магистр, докторын 1500 оюутантай бөгөөд 150 багш ажилчинтай.
Сургуулийн давуу талууд:
– QS Дэлхийн Их Сургуулийн Жагсаалтад 4-р байрт шалгарсан. /Факультетын үзүүлэлтээр/
– Оюутан багшийн харьцаа: Нэг багшид 10 оюутан
– Сургалтын төлбөрөөс чөлөөлнө
– Бүх лекц, семинар Англи хэл дээр явагддаг
Global Intern Program /Дадлагажих хөтөлбөр/
Дадлагажих хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс оюутнуудыг тус сургуульд зуны улиралд 6 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, сургалтад хамрагдах, судалгааны ажил хийх боломжоор хангадаг.
Хэн оролцож болох вэ?
Өөрийн суралцаж буй сургуульдаа бакалаврын 3, 4 түвшний болон магистрын оюутнууд
Ямар чиглэлээр дадлага хийх вэ?
- Мэдээлэл, харилцаа холбоо
- Материалын шинжлэх ухаан, инженерчлэл
- Mechatronics
- Байгаль орчны шинжлэх ухаан, инженерчлэл
- Life sciences
- Физик, фотоны шинжлэх ухаан
- Хими
- Medical system engineering
Дадлагажигч нь лабораторийг хариуцсан профессорын хяналтад лабораторийн ажил хийж, судалгааны сургалтад хамрагдана.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Эхний алхам:
–CV болон Cover letter онлайн илгээх
o https://ipa.gist.ac.kr/ хуудас руу орно.
o GIP application цэс рүү орно.
o CV-гээ оруулна.
o Cover letter-ээ оруулна.
/Тус захиандаа тус хөтөлбөрийн тухай хэрхэн мэдсэн, хөтөлбөрт хамрагдах ямар ач холбогдолтой, аль лабораторийг сонгож байгаа, яагаад гэдгээ тайлбарлан бичнэ/
o Өөрийн бүтэн нэр, утасны дугаар, оршин суугаа хаягаа үнэн зөв, тодорхой илгээхийг зөвлөж байна.
Дараагийн алхам:
–Дараах бичиг баримтуудыг шуудангаар илгээх
o Тодорхойлох захиа/нууд/
o Диплом болон сурч байгаа тодорхойлолт
o Дүнгийн тодорхойлолт
Хөтөлбөрт зардлын тухайд?
Дадлагажигчийн дараах зардлуудыг GIST-ээсхариуцна. Үүнд:
– Нэг талын нислэгийн зардал
– Эрүүл мэндийн даатгал
– Дотуур байр /Нэг өрөөнд 2 оюутан/
– Соёлын аялал болон Солонгос хэлний хөтөлбөр
– 450,000 воны тэтгэлэг /ойролцоогоор 430 ам.доллар/
Өргөдөл хүлээн авах хугацаа
2 сарын сүүлээр- Онлайн материал илгээх
3 сарын дунд- Шуудангаар материал илгээх
4 сарын сүүлээр- Сонгогдсон оюутнуудад мэдэгдэх
6 сарын сүүлээр- Хөтөлбөр эхлэх
7 сарын дунд- Соёлын аялал
8 сарын сүүлээр- Хөтөлбөр дуусах
Холбогдох хаяг:
#207Administration Building
Gwangju Institute of Science and Technology (GIST)
123 Cheomdangwagi-ro, Buk-gu,
Gwangju 500-712, Republic of Korea
Tel: 82-62-715-2063; Fax: 82-62-715-2069
E-mail: sic@gist.ac.kr