МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо(ХЕХ) 2015 оны нэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд хуралдаж Магистр, докторын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.
МУИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуулиас магистрын /мэргэжлийн, судалгааны/ нийт 93 хөтөлбөр, докторын нийт 41 хөтөлбөрийг хүлээн авч Захирлын 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн А/09 тоот тушаалын дагуу Магистр, докторын хөтөлбөрт экспертиз хийх 4 ажлын хэсгийг томилсон билээ. Эдгээр ажлын хэсгүүд 5 хоногийн турш хөтөлбөрийн төслүүдэд дүгнэлт гарган ажилласан.
Энэ удаагийн ХЕХ-ны 3 өдрийн хурлын үр дүнд магистрын мэргэжлийн 44 хөтөлбөрөөс 38 хөтөлбөр, магистрын судалгааны 53 хөтөлбөрөөс 48 хөтөлбөр, докторын 41 хөтөлбөрөөс 34 хөтөлбөрийг тус тус хэлэлцэн баталлаа.
Хүснэгт дэх Боловсрол судлал, МДССТ, Бүс нутаг судлал, Нийтийн удирдлага, Сансар судлал, Урлаг судлал, Гадаад хэлний орчуулга, Буддын гүн ухаан, Шашин судлалын хөтөлбөрүүдийг ажлын хэсгийн санал, дүгнэлт болон ХЕХ-ны хурлын шийдвэрээр дахин сайжруулалт хийсний дүнд гуравдугаар сарын ХЕХ-ны хурлаар хэлэлцэхээр боллоо.
Хөтөлбөрийн ерөнхий хороогоор хэлэлцэгдсэн магистр, докторын хөтөлбөрийн жагсаалтыг эндээс үзнэ үү.