НЭРТ ЭРДЭМТЭН, АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕНИЙ МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ӨВ СОЁЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОУ-ЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО

Share Button

1014187_504213642991497_1638274024_n

Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс 2015 оны 3 дугаар сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ӨВ СОЁЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” олон улсын хоёрдугаар форумыг хуралдуулахаар зарлаж байна. Уг олон улсын форумыг Монголын нэрт эрдэмтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулж байна.

Олон Улсын Форумын зорилго нь: Монгол хэл бичиг, монгол өв соёлын судлалд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, түүнийг шийдэх арга, шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, олон улсын монголч эрдэмтдийн судалгааны арга барил, дадлага туршлагыг солилцох, ахмад эрдэмтдээс суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүн, шинжлэх ухаан судалгааны үр дүнг мэдээлэхэд оршино. Эл форумын илтгэл хэлэлцэх чиглэл нь:

    • Монгол хэл шинжлэл
    • Монгол утга зохиол судлал
    • Монгол эх бичиг судлал
    • Монголын нүүдлийн соёл иргэншил
    • Монгол хэл бичиг заах арга судлал
    • Монгол соёлын өвийн судалгаа
    • Монгол урлаг судлал
    • Монгол үсэг бичиг судлал

Шаардлага: Илтгэлийг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 3 дугаар сарын 13. Монгол судлалын хурал учир илтгэлийг монгол, англи, орос хэлээр хэлэлцүүлж болох ба товчлол нь заавал англи хэлээр байна. Илтгэл нь дээрх сэдвээр шинжлэх ухааны баримттай, үнэн зөв, асуудал дэвшүүлсэн, эшлэл, ном зүйтэй байх бөгөөд товчлол нь хамгийн багадаа А4 хуудасны хэмжээтэй байна. Хурлын илтгэлийн товчлолыг урьдчилан хэвлэх учир тогтсон хугацаанд сэдвийн англи орчуулгын хамт ирүүлнэ үү. Үндсэн илтгэл 5-6 түлхүүр үгтэй, А4-ийн 4-6 нүүр, microsoft word дээр Times New Roman-аар, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай single, мөрийн тоо 45-аас хэтрэхгүй байхаас гадна эрдэм шинжилгээний галиг үсэг, ханз, дүрс үсэгтэй бол тэдгээрийн фонтыг тусад нь е-мэйлээр ирүүлнэ.

Илтгэгчийн илгээх мэдээлэл:

  • 1.Овог нэр 2. Эрдмийн зэрэг цол, 3. Харьяа байгууллага, 4. Харилцах мэдээлэл, 5. Оршин суугаа газрын хаяг, 6. Илтгэлийн сэдэв, товчлол, сэдэв англи хэлээр

Энэхүү Олон улсын форумыг хураамжтай хийх бөгөөд монголын эрдэмтэн судлаач 150,000 төг, гадаадын эрдэмтэн судлаач 390.00 ам.доллар байна. Үүнд дотоодын судлаачдын хурлын бичиг баримт, хоол, хүлээн авалт, гадаадын эрдэмтдийн хурлын үеийн зочид буудал, өглөөний цай, өдөр оройны хоол, унааны болон бусад зардал багтана.

Холбоо барих 

Утас: -976-99105206, 99498957 E-mail: infomonstudies@gmail.com

Факс: -976-11-312029 E-mail: info@batireedui.com

Зохион байгуулагч:

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн

Форум зохион байгуулах ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар