Монголын япон хэлний боловсролын шинэчлэлийн хэрэгжилтийн явцыг багш нар дүгнэн хэлэлцлээ

Share Button

DSC_0301Япон хэлний багш нар хоорондын мэдээллийн сүлжээг өргөтгөх, туршлага, арга барилаа хуваалцах, өнгөрсөн онд онцлон хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнан дүгнэхээр “Япон хэлний боловсролын симпозиум”-ыг Монголын япон хэлний багш нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил нийслэл, хөдөө орон нутгаас ЕБС, их дээд сургуулийн япон хэлний сургалт эрхэлсэн 160 гаруй багш 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийг зорин ирж “Стандарт сурах бичиг болон багшийн үүрэг” сэдвээрх хэлэлцүүлэг семинарт идэвхийлэн оролцлоо.

DSC03409

DSC_0271

  Япон сан 2010 оноос Япон хэлний боловсролын шинэ стандарт буюу япон хэлийг заах, суралцах шилдэг арга барилыг дэлхийн улс орнуудын боловролын бүх түвшний сургалтад нэвтрүүлж эхэлжээ. Монгол дахь хоёр орны боловсрол, соёлын харилцааны гол түшиц газар болох МУИС-ийн харьяа Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв 2012 онд япон хэлний сургалтуудаа шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж, Монгол-Япон хэлний сурах бичгийг бүтээх төслийг Багш нарын холбоотой хамтран хэрэгжүүлэх болсноор энэхүү шинэчлэлийн салхи Монгол руу чиглэсэн билээ. Япон сангийн дэмжлэгээр монголын япон хэлний багш нарын багийн бүтээсэн 4 сурах бичгийг Өвөрхангай аймгийн япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Мэргэд цогцолбор болон нийслэлийн ЕБС-уудын хичээлд туршилтын журмаар 1 жилийн хугацаанд ашиглаад байна. Улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон ажил тул энэ удаагийн симпозиумд онцлон хөндөгдсөн гол сэдэв нь болов.FullSizeRender

  Симпозиумын эхний өдөр Японы “Acras” Япон хэлний боловсрол судалгааны төвийн захирал, Япон хэлний боловсрол нийгэмлэгийн дэд тэргүүн Шимада Казүко “Сургалтан дахь багшийн үүрэг-Суралцагчдын сурах идэвхийг өрнүүлэх хичээл” гэсэн сэдвээр сонирхолтой лекц уншсан бол дараагийн өдөр МУИС-ийн япон хэлний багш Д.Оюунгэрэл “Монголын япон хэлний боловсролын стандарт боловсруулах төслийн үйл ажиллагаа болон сурах бичгийн танилцуулга” сэдвээр илтгэл тавьж, нийслэлийн 18-р сургуулийн япон хэлний багш Д.Лувсанжаргал “Шинэ хичээл-Бодоцгооё”, 23-р сургуулийн япон хэлний багш Т.Мөнхбаясгалан “Ярилцацгаая”, “Монгени” цогцолбор сургуулийн япон хэлний багш Наканиши Рэико “Канжи үсэг”, “Логарифм” бүрэн дунд сургуулийн япон хэлний багш Маки Күмико “Давтлага” гэсэн стандарт хичээлүүдийг хэрхэн заасан талаараа тайлагналаа. Мөн Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн япон хэлний багш Яо Юкикогийн “Стандарт сурах бичиг, үнэлгээний хавтас”, Япон сангийн япон хэлний мэргэжилтэн багш Катагири Жюнжи “Төслийн оролцоо ба багшийн хөгжил” сэдэвт илтгэлийг сонордсоны дараагаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон байна. DSC03407

Хэлэлцүүлгийн үр дүнд япон хэлийг заах стандарт арга барилуудыг ашиглаж, өөртөө шинээр туршлага бий болгож яваа олон сайн багш нараар СУРАХ БИЧГИЙН багийг өргөтгөхөөр тогтлоо. Мөн түүнчлэн багш бүр биенээсээ суралцаж, алдаа дутагдлаа таньж мэдэхийн зэрэгцээ олон шинэлэг санааг өвөртлөн буцсан өгөөжтэй арга хэмжээ болсныг энд тодоор тэмдэглэе.DSC03469

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар