МУИС болон Сөүлийн Үндэсний их сургуулийн (СҮИС) )-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Хөтөлбөрийн мэдээлэл: Бакалаврын хөтөлбөр, ахисан түвшний хөтөлбөр, Солонгос хэлний хөтөлбөр, Бизнесийн удирдлагын хөтөлбөр
- Суралцах хөтөлбөр хайх зааварчилгаа
- Солилцооны хөтөлбөрийн талаарх нийтлэг асуултууд
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр болон ахисан түвшний өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш идэвхтэй суралцаж буй суралцагч байх (дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
- Бакалаврын суралцагчийн хувьд голч дүн 2.5болон түүнээс дээш байх
- Ахисан түвшний суралцагчийн хувьд голч дүн 3.0болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх эсвэл дараах оноотой байх. Үүнд:
- TOEFL IBT 88, IELTS 6.0, TEPS 560 эсвэл түүнээс дээш
- TOPIK level 5 эсвэл түүнээс дээш
Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/
- Онлайн өргөдөл (заасан шаардлагыг хангаж нэр дэвшсэний дараа өгсөн зааврын дагуу бөглөнө)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх)
- Statement of purposeбуюу суралцах зорилго тодорхойлсон эсээ (англи эсвэл солонгос хэл дээр байна)
- Ахисан түвшний оюутнууд багшийн тодорхойлох захидал- Загварыг энд дарж авна уу.
- Гадаад паспортын хуулбар (паспортын хугацаа суралцахаар төлөвлөж буй хугацааны турш хүчинтэй байх)
- Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
- Урлагийн чиглэлийн хөтөлбөрт хамрагдах бол бүтээлийн танилцуулга
Суралцах хугацаа: 1-2 улирал
Зардал: МУИС болон СҮИС-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд дотуур байр, онгоцны тийз, даатгал болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Солилцооны хөтөлбөрт хамрагдах суралцагчийн тоо: Зөвхөн 1 суралцагч хамрагдах боломжтой бөгөөд ирсэн хүсэлтүүдээс голч оноо, хэлний түвшинг харгалзан сонгон шалгаруулна.
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 02 сарын 26-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

