Хайж байна...

Технологи зүгшрүүлэлт, Pilot Plant цехийн нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button
Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех (Pilot Plant)-ийн нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт нийт 100 гаруй зочид, төлөөлөгч оролцож, Технологи зүгшрүүлэх хагас үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжийн ажиллагаа, үйлдвэрлэлийн шугамуудтай танилцав.
Оролцогчдоос онцолвол
  • Европын холбооны Бизнес инкубатор төв
  • Монконди чихрийн үйлдвэр
  • Монкрем гоо сайхны үйлдвэр
  • Номад Берри ХХК
  • Монгол Коосен коллежийн төгсөх ангийн суралцагчид
  • МУИС-ийн ШУС, БУС-ын оюутан судлаачид болон  ахисан түвшний судлаачид
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд технологийн 3 модуль шугам, 48 төрлийн тоног төхөөрөмж, мөн 10 гаруй бүтээгдэхүүний туршилт үйлдвэрлэлийн зүгшрүүлэлтийг танилцуулж, лабораторийн шатнаас үйлдвэрлэлийн түвшинд шилжүүлэх бодит кейсүүдийг танилцуулав.
Арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, судлаачид, их сургуулийн багш оюутнууд, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож, инновацын экосистем дэх технологи зүгшрүүлэлтийн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Мөн оюуны өмчийн патент, ашигтай загвар, технологийн шийдлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Нийт оролцогчдын 85 хувь нь цаашид  хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэхүү өдөрлөг нь технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжих, судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн бодит алхам боллоо.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар