УИХ-ын гишүүн А. Ундраагийн нэрэмжит “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

УИХ-ын гишүүн А. Ундраагийн нэрэмжит “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж 

ҮНДЭСЛЭЛ: Аливаа улс орны ирээдүйн хөгжлийн суурь нь шинжлэх ухаан, мэдлэг боловсрол байдаг. Харин манай улсын хувьд байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцах оюутны тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа нь тулгамдаж байгаа асуудлын нэг юм.

Иймд шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, залуу үеийн оролцоо, сонирхлыг  нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ салбарт суралцагсдын бүтээлч үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Мөн шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдлыг онцлон авч үзэж, оюунлаг залуу үеийн боловсролыг дэмжих нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чухал хувь нэмэртэй.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: УИХ-ын гишүүн А. Ундраа нь “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын Их Сургууль Байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагчид, болон баруун бүс (Ховд) сургууль, зүүн бүс (Дорнод) сургууль суралцагчид

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА:

  • Монгол Улсын Их Сургууль (баруун бүсийн Ховд сургууль, зүүн бүсийн Дорнод сургууль хамаарна)-ийн Байгалийн шинжлэх ухаан (Хими, Биологи, Математик, Физик, Газар зүй, Хүрээлэн буй орчин…)-ы хөтөлбөр, инженер техникийн салбарт суралцаж буй бакалаврын 3, 4 дүгээр түвшний идэвхтэй төлвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвх санаачилгатай оролцдог байх,

Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо: Амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 10 оюутан

Тэтгэлгийн хэмжээ: 1,000,000 төгрөг (оюутан тус бүрд)

Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа: 1 жил

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (хавсаргасан маягтын дагуу) – 2 хувь
  • “Миний суралцаж буй мэргэжил – Монголын ирээдүй” эсээ /тэтгэлэгт өрсөлдөх шалтгаан, таны ойрын зорилтын талаар/
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолт – 2 хувь
  • Харьяа тэнхимийн эрхлэгч эсхүл профессор багшийн тодорхойлолт
  • Судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, ЭШХ-д илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
  • Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгнө

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн БОХТ 306 тоотод ОХГ-ын оюутны тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

Холбогдох утас: 7730-7730-1514, Цахим шуудан: enkhtaivan_ts@num.edu.mn

Эсээ бичлэгт тавигдах шаардлага:

  • Эсээг 300 үгэнд багтаан А4 форматтай цаасны 2-3 хуудсанд бичсэн байна.
  • Эсээ нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд: сэдвийн нэр, зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг, удиртгал, үндсэн тайлбар, баримт нотолгоо, дэвшүүлсэн өөрийн санаа, дүгнэлт, эш татсан ном, зохиолын нэрс,
  • Бичиглэл нь зөвхөн “Arial” эсвэл “Times New Roman” фонд, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай 1.5 pl байна. Эсээг цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон найруулгын алдаагүй бичиж хэвлэсэн байна.
  • Эсээг хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см; зүүн талаас 3.0 см зайг үлдээж бичнэ. Эссэ бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй.
  • Эсээний төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг хавсаргах ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Эсээнд ишлэл авсан номын нэр, хуудасны дугаарыг бичихдээ текст дунд хаалтад бичнэ.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025.12.22-ны өдрөөс 2026.02.02-ны өдрийг дуустал

Санамж:

  • Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Материалыг буцаан олгохгүй

 

УИХ-ын гишүүн А. Ундраагийн ажлын алба,

МУИСийн Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар