Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын төрөлд эрэгтэй 44, эмэгтэй 28 тамирчин 2 өдрийн турш 7 өргийн тоглолт хийснээс эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах 6,5 оноогоор 2-р байр, Б.Ариунбүүвэй 5,0 оноогоор 3 байр, Э.Энхнаран 5,0; С.Билгүүн 4,5 оноо; эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюунбаяр 5,0; Ц.Амарбилэг 4,0; Б.Ану 4,0; Г.Дэлгэрзаяа 2 оноо тус тус авч нийлбэр дүнгээр 2-р байр эзэллээ.
Зохион байгуулагчид тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас сонгон шалгаруулалт хийсний дүнд багийн чансаагаар МУИС-ийн баг тамирчид тэргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны хооронд болох АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Ганцаарчилсан төрөлд оролцох тамирчдыг бүрдүүлэх, бэлтгэлийг нь хангах үүргийг МОСХ хүлээх ажээ.
Тэмцээнд оролцсон нийт оюутнуудын үзүүлэлт
ЭРЭГТЭЙ
ЭМЭГТЭЙ