МУИС, ШУС ХУС-ын Ази судлалын тэнхимээс санаачилан ШУТИС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины хэлний тэнхим болон МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт хамтран зохион байгуулсан Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр МУИС-д амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ “Ази судлал нь МУИС-ийн төдийгүй, Монгол улсын тэргүүлэх судлал, судалгааны нэг чиглэл мөн билээ. Өргөн хүрээнд авч үзвэл, Монгол улс төдийгүй бүс нутгийн судалгааны нэг гол чиглэл болох нь энэхүү хуралд дотоод, гадаадын олон эрдэмтэн, судлаач оролцож байгаагаас илт байна. Ер нь дэлхийн олон орны тэргүүлэх сургуулиудад Ази судлалын салбарыг хамгийн чухал салбарт зүй ёсоор тооцогддог уламжлалтай. Тиймээс ч МУИС бодлогын хүрээнд Ази судлалын салбарыг дэмжин ажиллаж байгаа билээ” гэж тэмдэглэсэн байна.
Зүүн Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр судалгаа, сургалт эрхэлж буй дотоод, гадаадын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд харилцан шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодол, шинэ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилготойгоор анх удаа зохион байгуулсан тус хуралд дотоод, гадаадын 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцжээ. Тус хуралд БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, БНТУ зэрэг тус бүс нутгийн тэргүүлэх улс орны эрдэмтэд судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.
Азийн олон орны хэл, уран зохиол, түүх, соёл, нийгэм, эдийн засаг, боловсрол судлал болон бүс нутаг судлалын асуудлыг хөндсөн 61 илтгэлийг 4 салбар хуралдаанаар хэлэлцжээ.
Хятад судлалын албар хуралдаан
Хятад судлалын салбар хуралдааныг Бээжингийн Их Сургуулийн Ази, Африкийн хэл, утга зохиолын тэнхимийн дэд эрхлэгч д-р Ван Хао, МУБИС-ийн БСС-ийн захирал д-р Г.Цогзолмаа нар удирдаж нийт 19 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Монгол-Хятад-Орос гурван орны харилцаа хамтын ажиллагааны сүүлийн үеийн чухал асуудлыг хөндсөн д-р Ван Хаогийн “Хятад-Монгол-Орос гурван орны эдийн засгийн коридор байгуулах таатай нөхцөл болон таагүй хүчин зүйлс”, МУИС-ийн багш д-р М.Чимэдцэеэгийн “Эдүгээ цагийн “Торгоны их зам” ба Монгол улс”, д-р Ш.Эгшигийн “Монголчуудын үүтгэсэн “Торгоны зам” ба Шинэ торгоны замын үзэл баримтлал” илтгэл, Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн д-р Н.Төмөрийн “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” илтгэл, Монгол болон Хятадын түүхэн асуудлыг хөндсөн д-р Д.Ундрахын “XV-XVI зууны үеийн Монголын түүхэнд холбогдох нэгэн сурвалжийн тухайд”, д-р Г.Элдэв-Очирын “Хятадад буддын шашин хэрхэн дэлгэрсэн тухай” , БХИС-ийн д-р Т.Эрдэнэхишигийн “Юань улсын цэрэг”, МУИС-ийн докторант С.Нямдоржийн “Монголчууд хятад иргэдтэй гэр бүл болох болсон нь” сэдэвт илтгэл, хятад хэл, хэл шинжлэл, орчуулга болон боловсрол судлал, заах аргазүйн чиглэлээр МУБИС-ийн багш д-р Б.Ганчулууны “Үгийн олон утга ба орчуулга”, МУИС-ийн багш д-р Б.Гэрэлт-Ирээдүйн “Япон дахь хятад хэлний сургалт”, МУБИС-ийн БСС-ийн захирал д-р Г.Цогзолмаагийн “Монголын хятад хэлний багш нарын сургалт, мэргэжил дээшлүүлсэн өнөөгийн байдал, хэтийн төлөв”,ШУТИС-ийн багш д-р Л.Чойжилмаагийн “Монгол оюутнуудад хятад хэлээр зөв бичих чадварыг эзэмшүүлэх асуудалд”, МУИС-ийн багш д-р Л.Солонго “Хятад-монгол хэлний хүний эрхтэний нэр бүхий хэлцийн соёлын утгыг зэрэгцүүлэх нь”, МУИС-ийн докторант Пань Индиений “Хятад хэлний “уул”, “ус”, “морь”, “тэмээ”зэрэг үгийн зүйрлэсэн утга”, СЭЗДС-ийн мэргэжилтэн багш Ван Жиюн “Хятад хэлний сонсож ойлгох дадлыг хөгжүүлэхэд хятад дуу ашиглах нь”, ШУТИС-ийн хятад багш Жан Жэнхүй “Хятад хэлний танхимийн сургалтын тухайд” зэрэг илтгэлүүдийг хэлэлцлээ.
Япон судлалын салбар хуралдаан:
Япон судлалын салбар хуралдааныг МУИС-ийн ОУХНУС-ийн захирал д-р С.Баттулга, ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн багш д-р У.Цэцэгдулам нар удирдаж 10 илтгэл хэлэлцлээ. Японы өнөөгийн улс төр, нийгмийн тухай С.Баттулгын “ Японы гадаад бодлогын чиг хандлага” сэдэвт илтгэл, япончуудын ёс заншил, хэл соёлын онцлогийн талаар МУИС-ийн докторантД.Майсүлдийн “Япончуудын усны шүтлэгийн тухайд өгүүлэх нь”, МУИС-ийн докторант П.Энхжаргалын “Монгол, япон газар нутгийн нэрийн хэлбэр-утгын тухайд”, МУИС-ийн докторант Э.Тогтууны “Үлгэрт нийтлэг хөндөгддөг сэтгэцлиг үзэгдлийн тэмдэгшил” , ШУТИС-ийн багш Д.Энхчимэгийн “Хэлц үгийн утгыг ажиглахуй” сэдэвт илтгэл, япон хэлний орчуулга, заах аргазүйн асуудлыг хөндсөн ШУТИС-ийн багш д-р У.Цэцэгдуламын “Япон хэл суралцагч оюутнуудын эссэ бичихэд гаргадаг нийтлэг алдаа”, МУИС-ийн багш д-р Б.Хишигдэлгэрийн “Япон хэл суралцагчдад ярих чадвар эзэмшүүлэх арга зүйн судалгаа”, МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч Н.Баярмаагийн “Даяаршилын эрин үе дэх гадаад хэлний сургалт”, ШУТИС-ийн багш нарын “Шинжлэх ухаан техникийн орчуулга хичээлийн заах аргазүйн асуудалд” сэдэвт хамтарсан илтгэлийг хэлэлцжээ.
Солонгос судлалын салбар хуралдаан
Солонгос судлалын салбар хуралдааныг МУИС-ийн ОУХНУС-ийн багш д-р Ж.Баттөр болон МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш д-р Ц.Цэрэндорж нар даргалжСолонгос улсын түүх, Монгол-Солонгос хоёр орны хэл соёлын харилцаа, бүс нутаг судлалын чиглэлээр МУИС-ийн багш Г.Эрдэнэчимэг “Корйөгийн Чхүнхе вангийн хатан Ринченбалын улс төр”,ХМТДС-ийн багш Им Дохыйн “Жэжү арлын нутгийн аялгуутай дундад зууны монгол хэлний холбогдох магадлал судалгаа”, ОУУБИС-ийн багш Б.Пүрэвсангийн “Солонгосын соёлын холбогдолтой зарим сэдвийг Монголтой зэрэгцүүлэн заах арга зүйн асуудалд”, МУИС-ийн багш д-р Ц.Цэрэндоржийн “Солонгосчууд “Нууц товчоон”-той хэзээ танилцсан бэ?”, МУИС-ийн багш д-р Ж.Баттөрийн “Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь” илтгэл, солонгос хэл шинжлэл, заах аргазүй, орчуулга болонсолонгос-монгол хэлний харьцуулсан судалгааны асуудал хөндсөн МУИС-ийн багш Ха Иньхвагийн “Солонгос, монгол хэлний сэтгэл хөдлөл бүхий илэрхийллийг танихуйн хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”, ОУУБИС-ийн багш Кан Сонь Хуагийн “Солонгос-монгол хэлний давтах ба үргэлжлэх утгатай үйл үг бүтээх дагаврын ажиглалт”, ОУУБИС–ийн багш Б.Мөнхтуяа, Б.Мөнхчимэг нарын “Монгол Солонгос хэлний “толгой” хэмээх үгийн олон утгын хэрэглээ”, ШУТИС-ийн багш д-р Т.Мөнхжаргалын “Бичгийн орчуулгад сургах аргазүйн асуудалд”, ОУУБИС-ийн багш Ц.Оюунгэрэлийн “Солонгос хэлний хүндэтгэлийн хэлбэр заах арга зүйн асуудал”, Г.Эрдэнэчимэгийн “Синхрон орчуулгын бүхээгний стандартын асуудалд” зэрэг илтгэлүүд сонсож өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцов.
Түрэг судлалын салбар хуралдаан
Түрэг судлалын салбар хуралдааныг ТИКА-ийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч, доктор, дэд профессор Эркэм Калан, ШУТИС-ийн БУХС-ийн доктор, дэд профессор Ю.Болдбаатар нар үдээс өмнөх хуралдааныг, үдээс хойшхи хуралдааныг МУИС-ийн ШУС ХУС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Ц.Баттулга, ШУТИС-ийн БУХС-ийн доктор, дэд профессор А.Энхбат нар удирдсан байна.
Эрт, дундад үеийн түрэг хэл, орчин цагийн түрк хэл, түрэг монгол хэлний харилцаа, сурвалж судлалын чиглэлээр д-р Б.Аззаяа (МУИС), “Түрэг хэлний толь бичгийн уламжлал”, Н.Б. Бадмацыренова (Буриадын ИС ), “Квалификативные категории модуса в Монгольском языке”, Н.Гэрэлмаа (МУИС), “Түрэг хэлний “yorı-” хэмээх үйл үгийн утга, хэрэглээ, Д-р, дэд проф. Ю.Болдбаатар (ШУТИС) “Хүйс тэмтрэх хэмээх хэлцийн утгыг шинжлэх нь”, Фатма Албаярак (МУИС),Moğolistan Kazaklarında Lehçe İçi Yalancı Eşdeğerlik Örneği Olarak Мoğolistan kazaklarinda lehçeiçi yalanci eşdeğerlik örneği olarak “soğan-sarimsak”, Проф. Э.У.Омакаев (Оросын ШУА, Халимагийн Хүмүүнлэгийн хүрээлэн), “To the characteristics of the common turkic-mongol lexical fund of the kalmyk language and the west mongolian oyrat dialects: comparative analysis”, Р.Уяа (МУИС), “Түрэг хэлний том толь дахь зүйр цэцэн үгийн тухай” Д-р А.Пүрэвжанцан (МУИС), “Монгол, түрэг хэлний хэмжээ илэрхийлэх үгс” зэрэг илгэл,
Түүх, археологи, сурвалж судлалын чиглэлээр Б.Арьяажав (БХИС) ,“Османы гүрэн монголын түүхийн сурвалжид”, Б.Батжаргал, (МУИС) “Эртний Хятадын түүхэн сурвалж дахь түрэгийн тухай мэдээ сэлт”, проф.Ц.Баттулга, (МУИС) “Түрэгүүд Көк Өнг гаталсан уу”,С.Бямбадорж (МУИС) “Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь, түрэгийн үед холбогдох археологийн дурсгалууд”, Д-р, дэд проф. Экрэм Калан (ТИКА-гийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч), “Altın Orda Hanlığı’nda Sosyo-Kültürel Hayat ve Şehircilik” meselesi, Turan Can, (ТИКА-гийн мэргэжилтэн) “Bir araştirmacinin gözüyle Moğolistan”, Д-р, дэд проф. А. Энхбат(ШУТИС), “Шинэчлэгдэж буй Ирантай монгол улс харилцаагаа хөгжүүлэх шаардлага”зэрэг илтгэл,
Бөө мөргөл, тамга, бэлгэдэлзүйн чиглэлээр Б.Мөнхцэцэг (МУИС) “Тува бөөгийн өмсгөл, зүүсгэл”, Д-р З.Баярмагнай (МУБИС), Г.Лувсандандар (ОУУИС), “Тэнгэрийн эрхсийн үүтгэл “Наран тамга”-ны хэлбэршилд хийсэн судалгаа”, Ю.Юндэнбат (СУИС), “Домгийн амьтан зээбадын бэлгэдэл дүрслэлийн монгол онцлог” зэрэг илтгэлүүдийг тус тус хэлэлцэж эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцсон байна.
МУИС, ШУС, ХУС-ийн дэд захирал Д-р Д.Сайбилэгт Ази судлалын олон улсын хурлыг хааж үг хэлсэн бөгөөд тэрбээр Ази судлалын олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд цаашид улам өргөжүүлж Ази судлалын багш нарын нэгдсэн холбоо байгуулах, холбооны үйл ажиллагааны хүрээнд тус хурлыг зохион байгуулах зэрэг үнэтэй санал, санаачлага гаргаж, цаашид анхаарах зарим зүйлийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.
Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS) цаашид уламжлал болгон зохион байгуулагдах ажээ.
Тус хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн эмхэтгэл “Ази судлал (ICAS-2015)” нэртэйгээр хэвлэгдэн гарсан бөгөөд эмхэтгэлийг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимээс худалдан авч болно.