“Монголын Мэдээллийн Технологи”–2015 ЭШ-ний хурал болж байна

Share Button
mmt2015Мэдээлэл Харилцаа, Холбоо, Технологийн газраас улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Мэдээллийн Технологи”–2015 (ММТ) эрдэм шинжилгээний хурлыг энэ жил ХШУИС зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хурлын зорилго нь Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт судалгаа эрхэлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршиж буй юм. Уг хурал нь жил бүр тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг ба энэ жилийн хувьд “Өгөгдөл ба мэдлэгийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Хуралд илтгэл хэлэлцүүлэхээр 58 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс давхар хяналт хийгдэн 26 илтгэл аман, 20 илтгэл үзүүлэн байдлаар илтгэгдэхээр шалгараад байна.
Мөн хурлын сэдвийн хүрээнд урилгаар Италийн Тронтегийн Их Сургуулийн профессор Паусто “Нээлттэй их хэмжээний өгөгдлийн менежмент” сэдвээр, Татварын Ерөнхий Газрын Мэдээлэл Технологийн төвийн дарга Х.Батбаяр нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Хурлын үйл ажиллагаа нь 2015 оны 5-р сарын 1-ний өдөр МУИС-ийн Дугуй зааланд зохион байгуулагдах бөгөөд хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://mmt.edu.mn/ хуудаснаас үзнэ үү.
МУИС, ХШУИС
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар