“Цацрагийн биологийн орчин үеийн асуудал” сэдэвт ОНЛАЙН семинар болно

Share Button

“Цацрагийн биологийн орчин үеийн асуудал” сэдэвт ОНЛАЙН семинар 2015 оны 5 дугаар сарын 13-ны 16.40 цагаас МУИС-ийн 1-р байрны 320 тоотод эхэлнэ.

poster

Илтгэлийн нэр:

Цацрагийн биологийн орчин үеийн асуудал

Нано болон  эс, молекулын төвшинд физик, хими, биологи нь хэрхэвч үл салгам нэгэн амь хувирлыг судлах  боллоо. Цацрагийн биологи бол эс, хромосом, уураг тархи, нейроны молекулыг цацраг, бөөмөөр шарахад үүсэх  физик эвдрэл, хими-биохимийн урвал явж, эцэст нь эс сэргэх мөхөх үйл хувирлыг   цогцоор нь  судалж буй тулгуур эрдэм ухаан. Эл эрдэм нь амь хийгээд ухаарал судлалд  шинэ гарцыг нээж, бас  цацраг оношилгоо-эмчилгээ, сансрын нислэг, цацрагийн хамгаалалд зэрэг гохцоо асуудалд  үнэлж үл барах ач тус хүргэх нь илт боллоо. Шинжлэх  ухаан, технологийн олон салбарын заагт GEANT4 нэртэй тооцоо-дүрслэлт туршилтын  багц програмыг бүтээн хөгжүүлж байгаа нь цацрагийн биологийн судалгааны нэг гол  хөдөлгүүр болов.

Илтгэлд, эсийн биологи, цацрагийн физик-химийн  гохцоо асуудал, GEANT4 багц  хэрэглэх өргөн боломж, Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн Цацрагийн Биологийн Лаборатори (ЦБЛ) болон МУИС-БУС-ийн хамтын эрдэм шинжилгээ, сургалт, мөн хамтын ажиллагааны хүрээнд ЦШНИ -ийн эрдэм шинжилгээ-сургалтын төвд суралцах болон олон улсын сургалт-судалгаанд хамрагдах боломж, шинжилгээ судалгаанд оролцох  арга зам, боломжийн тухай мэдээлэл өгнө.

Илтгэгчийн нэр:

докторант М.Батмөнх,  ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ, ЦБЛ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар