Солонгосоор хамгийн сайн ярьдаг оюутнууд тодорлоо

Share Button

???????????????????????????????2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр БНСУ-ын Солонгос сангийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Ази судлалын тэнхимээс МУИС-ийн нийт солонгос хэл судалж буй оюутнуудын дунд “Солонгос хэлний ярианы тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлогтой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон явагдах ажээ. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг ХЗС-ийн 2-р курсын оюутан Б. Ундрам, 2, 3-р байрыг ШУС-ийн Солонгос судлалын 4-р курсын оюутан Б. Мөнхбилгүүн, Э. Анужин нар тус тус эзэллээ. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар