Оюутнууд Ногоон төгөл байгууллаа

Share Button

МУИС-ХШУИС-ийн Оюутны Зөвлөл болон МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран Монгол Улсын Их Сургуулийн “ НОГООН ТӨГӨЛ” байгуулах өдөрлөгийг 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр Байгаль, Эх лицей ахлах сургуулийн Экологийн цэцэрлэгт хүрээлэнд зохион явууллаа. 11205169_932251706836492_6157431946997065272_n

Оюутан залуусын хүрээлэн буй орчинд анхаарал тавих, хайрлаж хамгаалах, өөрсдийнхөө амралт, зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг хамтын хүчээр бий болгох болгох санаачилгыг дэвшүүлэн энэхүү “Ногоон төгөл”-ийг байгуулснаар хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэх, оюутнуудын сайн дурын үндсэн дээр бий болгосон цогцолбор төгөл байгуулах эхлэлийг тавихаар зорьжээ.10418447_484915381672530_8231764443702598042_n

Сайн дураараа оролцож буй оюутан залуус маань нийт 380 гаруй мод суулгацыг тарьж арчилгаа, хамгаалалтыг “МУИС-ийн Экологийн боловсролын төв”–ийн мэргэжилтнүүд болон МУИС, ХШУИС-ийн Оюутны зөвлөлийн гишүүдэд даалган үлдээлээ. 18236_484915528339182_2692249821403964915_n

Их ажлыг өрнүүлж буй оюутан залууст зориулан өдрийн цайгаар дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа, захирал Д.Нямбаа танд үйл ажиллагаанд оролцсон оюутан залуусын өмнөөс талархал илэрхийлье.

НОГООН ДЭЛХИЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙ уриан дор нэгдэж мод тарих өдөрлөгт оролцсон оюутан бүрт цаашдых нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар