Ялалтын баярын 70 жилийн ойд зориулан МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн орос хэлний салбараас МУИС-ийн 1-р түвшний оюутнуудын дунд зохион явуулсан “ОРОС ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ?” уралдаан 2015 оны тавдугаар сарын 7-ны өдөр амжилттай боллоо.
Уралдаан хоёр үе шаттай явагдаж МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 1-р түвшний 37 оюутан 1-р шатанд оролцсоноос 2-р шатанд 10 оюутан шалгарч Оросын ард түмний байгуулсан Агуу ялалтын баярыг магтан дуулсан, баяртай, гунигтай олон сайхан дууг дуулж өрсөлдсөнөөс Бизнесийн сургуулийн оюутан Б. Итгэл тэргүүн байр, ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын оюутан Х. Ганчимэг, ОУХНУС-ийн оюутан Г.Төгөлдөр нар Дэд байр, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын оюутан Э. Хулан, Бизнесийн сургуулийн оюутан Ц.Золзаяа, О.Мөнхзул, ОУХНУС-ийн оюутан Ө.Пүрэвхүү нар гутгаар байр тус тус эзэллээ.
Уралдаан зохион байгуулахад идэвхтэй оролцсон, мэндчилгээ дэвшүүлсэн, шүүн явуулсан орос хэлний салбарын багш, оюутнууддаа талархал илэрхийлье!