Багш А.Баярбаатар БНСУ-д ДОКТОРЫН ЗЭРЭГ хамгааллаа

Share Button
10305262_584499691667819_536411644226107101_nМУИС-ийн Математикийн хүрээлэнгийн ажилтан, Хэрэглээний математикийн багш А.Баярбаатар БНСУ-ын Гуанжу Институтэд “ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГЕНҮҮДИЙН СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЭХ ОПТИМИЗАЦИ СУУРИЛСАН АРГУУД” сэдвээр Мэдээллийн технологийн ухааны докторын зэрэг хамгааллаа. 
Хорт хавдрын үүсэлт, тархалтын явцад зарим төрлийн онцгой генүүд  голлох үүрэгтэйгээр оролцож тэдгээрийн хоорондын хамаарлууд нь онцгой төрлийн сүлжээ үүсгэн, эсийн бүтцийг өөрчилснөөр хавдар үүсэх тархах нөхцөл бүрэлддэг. Эдгээр генүүдийн сүлжээг илрүүлснээр хорт хавдрын биологийн шинж чанар үйл явцын зарчмыг ойлгох тэгснээр хавдрыг эхэн үед нь цаг алдалгүй илрүүлэх цаашилбал эмчилгээний зорилго чиглэлийг тодорхой болгоход түүний энэхүү судалгааны ажил чухал ач холбогдолтой ажээ.
Танд баяр хүргэж буйн зэрэгцээ цаашдын эрдмийн үйл хэрэгт тань амжилтын дээдийг хүсье!
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар