Япон хэл соёлын өдөрлөг зохиогдлоо

Share Button

МУИС-ийн япон судлалын салбарын оюутнууд 2007 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Япон хэл соёлын өдөрлөг(хээрийн хичээл)” тавдугаар сарын 16-ны өдөр “Гайхамшигт Япон орон” сэдэв дор “Жаргалант” амралтын газарт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хээрийн хичээлийг МУИС, ШУТИС, МУБИС, ХИС-ийн оюутнууд хамтран зохион байгуулж оролцсон ба Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулснаараа онцлог болов. DSC_5607

Мөн япон хэл соёлыг судалж сурталчилах, япон хэл соёл судлалын чиглэлээр мэргэшиж буй багш оюутны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээнд дээрх 4 их сургуулийн 130 гаруй багш, оюутан оролцсон ба төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу явагдлаа. Өдөрлөгт Японы  Элчин сайдын яам дэмжин оролцож, Соёл мэдээллийн хэлтсийн дарга К.Ямамото, атташе Т.Икэбэ нар япон үндэсний хувцас эрэгтэй кимоно ба 16-р зууны самурайн хуяг, дуулгыг танилцуулсан нь Японы түүх соёлыг судлахад ач холбогдолтой байв. DSC_0041

МУИС-ийн япон судлалын салбарын оюутнууд М.Хишикава багшийн хамт япон үндэсний хувцас эмэгтэй кимоног нэгэн эмэгтэйн амьдралаар дамжуулан танилцуулахын зэрэгцээ Японы үе үеийн алдартай дууг дуулж сонирхууллаа. Түүнчлэн МУИС-ийн монгол-япон судлалын ангийн оюутнууд Японы “хамгийн хамгийн” болон сумо,  ШУТИС-ийн оюутнууд Японы анимэ, косплей, МУБИС-ийн оюутнууд бийрэн бичлэгийн урлаг, ХИС-ийн оюутнууд цэцгийн урлаг икебанагийн тухай судалж мэдсэн зүйлээ танилцуулав. Түүнчлэн багш, оюутнууд багт хуваагдан Центавр, Чанга шивнээ зэрэг хөгжөөнт тэмцээнийг япон, монгол хэлээр явуулсны зэрэгцээ буухиа, олс таталт зэрэг спорт тэмцээн зохион явуулсан нь оюутнуудын нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд тус дэмтэй боллоо.DSC_5847

Арга хэмжээг зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ба оролцсон нийт багш, оюутнуудад талархал илэрхийлэхийн зэрэгцээ япон хэл соёлыг сурч судлах үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.DSC_5595

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар