Экологийн хөтөлбөрийн багш Д.Лхагвасүрэн ДОКТОРЫН ЗЭРЭГ хамгааллаа

Share Button

Биологийн тэнхимийн Экологийн хөтөлбөрийн багш Д.Лхагвасүрэн “Монгол орны хулангийн популяцийн зарим үзүүлэлт” сэдвээр Биологийн ухааны доктор (Ph.D)–ын  зэрэг горилсондиссертацийн судалгааны ажлаа 2015 оны тавдугаар сарын 19-нд амжилттай хамгааллаа. Д.Лхагвасүрэн нь 2008 онд ХБНГУ-ын Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны докторын сургалтын сэндвич хөтөлбөрийн тэтгэлэгт хүртсэнээр МУИС-ийн Амьтан судлалын хөтөлбөрт суралцахын зэрэгцээгээр ХБНГУ-ын Герлиц хотын Зенкенбергийн музейд докторын судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн юм. 

Screenshot 2015-05-25 10.20.41

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдахын зэрэгцээгээр уул уурхайн үйл ажиллагаа өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө цагт Монголын говийн зарим зүйлүүдийн тоо толгой эрс буурч “устаж буй” хэмээх ангилалд орсоор байна. Ховордож буй зүйлүүдийн нэг болох Хулангийн популяцын үзүүлэлтүүдийг орчин үеийн шинэ арга зүй ашиглан судалж тогтоосон нь энэ зүйлийн экологи болон хамгааллын шинжлэх ухааны суурь болох үнэтэй бүтээл болсныг дурдах хэрэгтэй. Мөн Д. Лхагвасүрэн нь докторын диссертацын хоёр бүлгээ олон улсын мэргэжлийн хөндлөнгийн хянан магадалгаа бүхий сэтгүүлд хэвлүүлсэн нь түүний докторын судалгааны ажил олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн болохыг нь харуулж байгаа билээ. Энэ судалгааны ажлыг гүйцэтгэх явцдаа Германы эрдэмтэдтэй олон тооны судалгааны төсөл болон зуны сургалтыг хамтран зохион байгуулж МУИС-ийн Экологи, Биологийн хөтөлбөрийн бакалавр болон магистрын түвшний оюутнуудыг хамруулж судалгааны арга барил эзэмшүүлсэн болно.

Доктор Д. Лхагвасүрэндээ цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

 Экологийн хөтөлбөрийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар