2015 оны наймдугаар сарын 12-ны өдөр Солонгос-Монголын хамтын ажиллагааны форум Алтангадас сангийн үүсгэн байгуулагч Жонг Жанг Сон-ы нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Өнгөрсөн 9 жилийн турш Алтангадас сан нь МУИС-ийн сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ шалгарсан бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудад олгодог байсан бол энэ жилээс бүх их дээд сургуулийг хамруулах болжээ. МУИС-ийн оюутан Ц.Алтаншагай, Г.Болорсувд, О.Оюунгэрэл, Б.Баярхүү нар тэтгэлэг хүртсэн 25 оюутны тоонд багтаж ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, тус сантай хамтран ажилладаг УИХ-ын гишүүд болон бусад хүндэт зочдоос гардан авлаа.
Тэтгэлгийн эзэд