Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес,Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.
2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, мөн ирээдүйтэй шилдэг оюутан залуусыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:
МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын 2,3, 4-р курсын оюутан, Магистрант, Докторантын түвшний оюутан байх
Сурлагын үнэлгээний голч дүн/GPA/ нь Бакалаврын оюутан 3.0 буюу түүнээс дээш, Магистрант, Докторантын оюутан 3.5 буюу түүнээс дээшбайх
Амжилттай суралцахад нь санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх
Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (хавсаргасан маягтын дагуу [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/09/Application-form_Mitsubishi-Corporation_2015.xlsx”])
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Дүнгийн албан ёсны тодорхойлолт
4. Харьяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт-1
5. Хорооны тодорхойлолт (Гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын талаар тусгасан байх)
Жич:Хөдөө орон нутгийн оюутнууд уг тодорхойлолтыг авахад хүндрэлтэй бол тэр талаараа мэдэгдэнэ үү
6. Амжилтуудыг тодорхойлсон баримт (Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа, газар:
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл МУИС, Хичээлийн 1-р байр, 219 тоотод ирүүлнэ.
Холбоо барих утас: 77307730-1143
Тэтгэлгийн хэмжээ ба шалгаруулалт:
2015-2016 оны хичээлийн жилд Бакалаврын 10, Магистрант, Докторантын түвшний 5, нийт 15 оюутан тус бүрд 520,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
Шалгаруулалт: Анхан шатны шалгаруулалтыг МУИС, эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар явуулна.
Санамж:
Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
2015 оны 9 дүгээр сарын 28
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ АЛБА