МУИС-ийн оюутны холбоо Завхан сургуульд ажлаад ирлээ

Share Button

2015 оны 10 сарын 21-23-ний хооронд МУИС-ийн Оюутны Холбооны гишүүд Завхан аймгийн Улиастай хотод байрлах Монгол Улсын Их Сургуулийн Завхан салбар сургуульд амжилттай ажлаад ирлээ.

Ажлынхаа хүрээнд Завхан салбар сургуулийн оюутнуудтай уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож нийт оюутнуудтай хэлэлцүүлэг хийж тэндээс гарсан санал санаачлагыг сургуулийн захиргаанд нь уламжиллаа.

Мөн тус сургуулиас оюутанд чиглэсэн  үйл ажиллагаатай танилцаж МУИС-аас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар оюутнуудад мэдээлэл өгч нээлттэй ярилцлага өрнүүллээ. Улмаар оюутнуудад тулгамдаж буй асуудлыг бичгээр авч холбогдох газарт нь хүргэж шийдвэрлүүлэх тухайгаа хэллээ.12181833_915179848549115_710581993_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар