МУИС болон БНХАУ-ын Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ байгуулагдлаа

Share Button

МУИС болон БНХАУ-ын Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ 2015 оны 12 дугаар сарын 29-нд байгуулагдлаа. Уг гэрээ байгуулагдсанаар хоёр сургууль хоорондоо багш, оюутан солилцоо явуулах, хамтарсан эрдэм шинжилгээний судлагаа явуулах, эрдэм шинжилгээ, сургалтын ном, материал солилцох гэх мэт боломж нээгдэж байна. Мөн тус сургуульд Монгол судлалын салбар албан ёсоор нээгдэж манай сургуулиас жил бүр монгол судлалын багш урьж ажиллуулах юм.

Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуулийн талаар товчхон.

БНХАУ-ын Боловсролын Яамны харьяа нэгдсэн их сургуулиудын нэг, гадаад оюутнууд элсүүлэх зөвшөөрөлтэй Хятадын анхны их сургуулиудын нэг, БГСС нь 1941 онд байгуулагдсан ба гадаад хэл судлалаар мэргэшсэн Хятадын анхны их сургууль юм. Гол гол их сургуулиуд төвлөрсөн Бээжингийн Хайдиан дүүрэгт байдаг бөгөөд нийт талбайн хэмжээ нь 310000 м2 газар хамардаг. Тус сургууль 1300 орчим ажилчидтайн 700 орчим нь багш бөгөөд тэдний 351 нь профессор, дэд профессор, 200 гаруй нь мэргэжлийн багш юм. Жил бүр, ойролцоогоор 46 орны 150 гаруй багш, мэргэжилтэнгүүд тус сургуульд очиж хичээл заадаг байна. 50 гаруй орны 206 их сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. 1950 оноос Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар гадаад оюутнуудыг тэтгэлэгтэй сургаж эхэлсэн байна. Тус сургууль 22 салбар сургууль, тэнхим, 78 бакалаврын, 44 магистрын, 19 докторын хөтөлбөртэй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар