Япон Улсын Сэншү Их Сургуулийн Олон Улсын Оюутан Солилцооны Нэг-Жилийн Хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Share Button

 Япон Улсын Сэншү Их Сургуулийн Олон Улсын Оюутан Солилцооны
Нэг-Жилийн Хөтөлбөр

(Баклавр болон Магистр оюутнуудад зориулсан)

Шаардлага:

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан байх.
  2. Оюутнууд Сэншү Их Сургуулийн солилцооны оюутны гэрээг зөвшөөрөх ёстой.
  3. Оюутнууд өөрсдийн сургуульдаа онц сайн сурдаг байх.
  4. Сэншү Их Сургуулийн аль ч салбарт сурах боломжтой сургалтын төлөвлөгөөг гаргах ёстой. Япон улсад сурсанаар ямар үр өгөөжтэй байж болох талаар сургалтын төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй. Сэншү Их Сургуулийн сургалтын хөтөлбөртэй дараах хаягаар орж танилцана уу: http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/search/Menu.do
  5. Оюутнууд нь Японоос бусад улсад хамгийн багадаа 12 жилийн дунд сургуулийн боловсрол эсвэл түүнтэй тэнцэх боловсролыг эзэмшсэн байх ёстой.

Бүрдүүлэх материалууд:

1 Өргөдлийн маягт (татах)
2 Суралцах төлөвлөгөө (татах)
3 Сургуулийн дэмжсэн захиа (Recommendation letter)
4 Дүнгийн хуулбар
5 Сургуулийн тодорхойлолт
6 Англи эсвэл Япон хэлний шалгалтын онооны хуулбар (TOEIC, TOFEL)
7 Батламжийн хуудас (татах)
8 Япон хэлний тест (татах)
9 4 хувь цээж зураг (4.5×3.5 cm)
10 Эрүүл мэндийн хуудас (Англи болон Япон хэлээр) (татах)

http://www.senshu-u.ac.jp/ie_oe/iecenter/english_oe/oye.html Энэ сайтаас татах

Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2016 оны 1 дүгээр сарын 25 нд. МУИС-ийн 1-р байр 219 тоот.

Бүрдүүлсэн материалуудаа .PDF файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.

Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mnй

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар