Их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг хичээлийн бус цагаар орлого олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутан залуусыг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөс цагийн ажилд зуучлан ажлуулж байгаа билээ.
Энэ зорилтот хүрээнд МУИС нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин бүрэлдэхүүн сургууль тус бүрийн сургалтын нэгдсэн албанд оюутан суралцагчдаа цагийн ажилд хамрууллаа.
Тухайлбал: ХШИУС-ийн сургалтын нэгдсэн албанд Оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан туслах ажилтанаар оюутан Т.Цэнд-Аюуш ажиллаж оюутан залуусыг хөдөлмөр эрхлэлтэд зуучлан ажиллаж байна.