Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Сүмитомо корпораци нь Монгол улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготой тэтгэлэгийг жил бүр МУИС-ийн 15-20 оюутанд олгодог байсан бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилээс МУИС-ийн талаас тэтгэлэг олгогч талд тавьсан санал, хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр тэтгэлэг хүлээн авах оюутны тоо болон  нэг оюутанд олгох тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлж жил бүр 30 оюутанд тэтгэлэг олгож ирсэн. Эдүгээ  21 дэх жилтэй золгоод байна.

2015-2016 оны хичээлийн жилд МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн сунгасаны үндсэн дээр Сүмитомо корпорацийн нэрэмжит энэ удаагийн тэтгэлэгийг зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.

Тэтгэлэгийн хүрээ:  Бакалаврын 1-3 түвшний оюутнууд, магистрын түвшний оюутнууд байх

Тэтгэлэгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 1-3 болон магистрын түвшний суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. МУИС-аас зохион байгуулсан нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог бол давуу тал болно /тодорхойлолтыг Оюутны албанаас авах/
  4. Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. 30-аас доош насны монгол улсын иргэн байх,
  6. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байна.

Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 18-ны 15.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албанд хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Өргөдөл /загварын дагуу/-2 хувь [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/SUMITOMO-SCHOLARSHIP-APPLICATION-FORM.doc”]
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар /оюутан байх үеийн/
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнуудын анхааралд:

Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 15.00-16.00  цагт авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Жич: ирүүлсэн материалыг буцаан өгөх боломжгүй.

Мэдээлэл авах утас: 77307730-1143,  Enkhjargal@num.edu.mn

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар