ХУВЬ ХҮНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ зарлагдаж байна

Share Button

СЭДЭВ : ХУВЬ ХҮНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

Эцсийн хугацаа: 14.09.2016

Зорилго:

Туршлагатай судлаачдын бүтээлч, шинийг санаачлах чадамжийг сайжруулах нь Хувь Хүнд зориулсан Тэтгэлэгийн зорилго бөгөөд ахисан түвшний сургалт, олон улсын болон салбар хоорондын хөдөлгөөний үр дүнд хувь хүмүүсийг чадвар олж эзэмших боломжийг олон талтай болгохыг хүсч байгаа билээ.

Хувь хүнд олгох Тэтгэлэг нь шинэ мэдлэгийг олж авч дамжуулах, Европ (Европын Гишүүн Улсууд болон Харилцагч Улсууд) эсвэл Европоос гадагшаа өөр улсад эрдэм шинжилгээ инновацийн чиглэлээр ажиллах боломжийг олгоно.

Европод өмнө нь ажиллаж байсан Европоос гадна орших улсаас ирсэн судлаачдыг буцаж ирэн хамтран ажиллах байдлыг илүүтэйгээр дэмжинэ.

Хамрах хүрээ:

Европын Холбооны Гишүүн Улс эсвэл Харилцагч Улсуудын аль ч үндэстэн угсаатанд хамаарах хамгийн ихээр болзол хангасан хувь хүмүүсийг дэмжихийг зорино.

Судлаач бүрээс нэг л төслийг тооцож хүлээж авна.

Ажил мэргэжлээсээ завсардсан тухайлбал жирэмсний амралт авсан судлаачдыг судалгаандаа эргэж орохыг нь дэмжинэ. Ажил мэргэжилдээ дахин орж буй хүмүүс эцсийн хугацаа хүртэл доод тал нь 12 сар ажиллаагүй байх.

Академик бус салбараас судалгаа инновацийн төсөл дээр ажиллах сонирхолтой судлаачдыг дэмжинэ. Академик болон академик бус салбарын хооронд ажил мэргэжлийн хувьд шилжих боломжийг хөнгөвчлөх, академик бус судлаачдад боломж олгох зорилготой юм.

Хүлээгдэж буй үр дүн:

Судлаачийн түвшинд:

  • Академик болон академик бус чиглэлд ажилд орох боломж бололцоог сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээтэй холбоотой болон шилжиж хувирах боломжтой чадавхуудийг нэмэгдүүлэх
  • Эрдэм Шинжилгээ болон Инновацийн бүтээмжийн нөлөөг ихэсгэх, мэдлэг, шинэлэг санааг илүү ихээр бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах
  •  Мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгэмд илүү их хувь нэмэр оруулах

Дэлгэрэнгүйг: http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/topics/2226-msca-if-2016.html

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар