ТУРКИЙН БАКАЛАВР БОЛОН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН
2016 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Өргөдөл хүлээж авч эхлэх хугацаа: 2016 оны 2 дугаар сарын 21
Өргөдөл авч дуусах хугацаа : 2015 оны 3 дугаар сарын 31
Туркийн бакалаврын болон магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн бүх орноос шалгарсан амжилттай оюутан, сурагч нарт Бүгд Найрамдах Турк Улсын төрийн байгууллагаас олгодог тэтгэлэгт хөтөлбөр юм.
Туркийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл цахим орчинд явагдах бөгөөд үнэ төлбөргүй юм.
Туркийн бакалаврын болон магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд доорх хөтөлбөрүүдийг санал болгож байна:
Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр
- Бүсийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр
- Ибни Сина анагаахын шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөр
- Юнус Эмрэ Турк хэлний тэтгэлэгт хөтөлбөр
- Шашин судлалын тэтгэлэгт хөтөлбөр
- Урлагийн тэтгэлэгт хөтөлбөр
- Спортын тэтгэлэгт хөтөлбөр
Магистрын болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөр
- Али Кушчу шинжлэх ухаан. төхнологийн тэтгэлэгт хөтөлбөр
- Ибн Халдун нийгмийн шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөр
- Юнус Эмрэ Турк хэлний тэтгэлэгт хөтөлбөр
- Шашин судлалын тэтгэлэгт хөтөлбөр
- Урлагийн тэтгэлэгт хөтөлбөр
- Спортын тэтгэлэгт хөтөлбөр
Өргөдөл гаргах хүсэлтэй иргэд эзэмшсэн боловсрол, ирээдүйн зорилготойгоо уялдуулан дээрх хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрт хүсэлт гаргах боломжтой юм.
Туркийн тэтгэлэгт хөтөлбөр тэнцсэн оюутнуудад тэтгэлэг болон хөтөлбөрт хамрагдан суралцах эрхийг олгоно. Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд хүсэлт гаргасан хөтөлбөрийнхөө аль нэгэнд нь сонгогдон суралцах юм.
Туркийн их. дээд сургуулиудын дийлэнхи хөтөлбөр нь турк хэл дээр явагддаг. Гэвч зарим их. дээд сургуулиудын хөтөлбөрүүдийг англи болон франц хэл дээр үзэх боломжтой байдаг. Хэрэвзээ дээрх хэлүүдээр боловсрол эзэмшихийг хүсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг хэлний шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Мөн гадаад хэл дээр сургалт явуулдаг их, дээд сургууль болон хөтөлбөрүүд GRE, GMATзэрэг олон улсын шалгалтын оноог харгалзаж үздэг. Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх явцад их, дээд сургууль болон хөтөлбөрийн гадаад хэл, тусгай тавигдах шаардлагуудыг үзэх боломжтой.
Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн боловч Турк хэлний хангалттай төвшний мэдлэгтэйг нотлох сертификатгүй оюутнууд (Англи болон Франц хэл дээр явагдах хөтөлбөрт сонгогдсон оюутнууд мөн адил) 1 жилийн Турк хэлний сургалтанд заавал хамрагдана.
Энэ жилийн элсэлтэнд хоёр удаагаа сонгон шалгаруулалт зарлагдаж буй урлаг, спортын тэтгэлэгт хөтөлбөр нь урлаг спортын салбарт дэлхийн өнцөг булан бүрт амжилт гаргаж буй авьяаслаг оюутнуудыг өөрийн улсад Туркийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан бакалавр, магистр болон докторантын сургалтанд хамруулах зорилготой юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд 1 жилийн туршид Турк хэлний тэтгэлэгт сургалтанд хамрагдах бөгөөд дараагийн жилээс нь өөрийн сонгосон салбарт туркийн их, дээд сургуулиудын урлаг, спортын факультетэд элсэн суралцах юм. Энэхуу хөтөлбөрт бүртгүүлэх оюутан, сурагчид өөрийн сонгосон салбартаа гаргасан амжилтыг нотлох бичиг баримтуудыг бүрдүлсэн байх шаардлагатай. (Албан ёсны сертификат г.м.)
Тэтгэлэгийн хамрах хүрээ
- Сарын тэтгэлэг (бакалавр 600 TL, магистр 850 TL, докторантур 1200 TL)
- Их сургуулийн сургалтын төлбөр
- 1жилийн турк хэлний тэтгэлэгт сургалт
- Үнэгүй байр
- Ирж – буцах онгоцны тийз
- Эрүүл мэндийн даатгал
Тавигдах шаардлага
Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэхийн тулд;
- Турк Улсын иргэн биш байх (Одоо болон өмнө нь Турк Улсын харьяат байсан бол бүртгүүлэх боломжгүй)
- Өөрийн сонгосон түвшинд Турк Улсын ямар нэгэн их‚ дээд сургуулийн хөтөлбөрт бүртгэлгүй байх
- Хичээлийн жилийн төгсгөлд ахлах сургууль аль эсвэл түүнтэй дүйцэхүйц сургуулийг төгссөн байх
- Бакалаврт бүртгүүлэхэд 21-ээс доош настай байх (1995 оны 1 сарын 1-ээс хойш төрсөн байх)
- Дүнгийн хуулбар, дипломын дүн, улсын болон олон улсын шалгалтын дүнгийн үзүүлэлтүүдээс дор хаяж нэг үзүүлэлтээр (анагаахын шинжлэх ухааны бакалаврын хөтөлбөр 90%, бусад бакалаврын хөтөлбөр 70%) тогтоогдсон хамгийн доод амжилтыг хангасан байх.
- Эрүүл мэндийн хувьд суралцахад асуудалгуй байх
Магистр, докторантурын хөтөлбөрт бүртгүүлэхийн тулд:
- Турк Улсын иргэн биш байх (Одоо болон өмнө нь Турк Улсын харьяат байсан бол бүртгүүлэх боломжгүй)
- Өөрийн сонгосон түвшинд Турк Улсын ямар нэгэн их‚ дээд сургуулийн хөтөлбөрт бүртгэлгүй байх
- 2015 оны 7 дугаар сарын ЗО-ны байдлаар бакалавр эсвэл магистрын хөтөлбөрийг төгссөн байх
- Магистрантурт бүртгүүлэхэд ЗО-аас доош настай байх (1986 опы 1 сарын 1-ээс хойш төрсөн байх)
- Докторантурт бүртгүүлэхэд 35-аас доош настай байх (1981 оны 1 сарын 1-ээс хойш төрсөн байх)
- Өөрийн улсын дүнгийн системээр хамгийн багадаа 75%, дундаж дүн‚ дипломын дүн аль эсвэл улсын болон олон улсын хүчин төгөлдөр магистрын шалгалтанд 75%-ийн амжилт гаргасан байх.
- Эрүүл мэндийн хувьд суралцахад асуудалгүй байх
Бүрдүүлэх материалууд
Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр
- Цахим бүртгэл
- Бүртгүүлэгчийн төгссөн аль эсвэл төгсөх ангид суралцаж буйг гэрчлэх бичиг баримт/гэрчилгээ
- Бүртгүүлэгчийн сонгон үзсэн хичээл болон дүнгийн хүснэгт
- Хүчин төгөлдөр биөийн байцаалтын хуулбар (гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ г.м.)
- Цээж зураг
Магистрын болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөр
- Цахим бүртгэл
- Бакалавр болон магистрын дипломны хуулбар аль эсвэл бакалавр эсвэл магистантурын төгсөх ангид суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолтын хуулбар
- Бакалавр ба/эсвэл магистрын дүнгийн хуулбар (бүртгүүлэгчийн судалсан хичээл болон дүнгийн хүснэгтийг агуулсан)
- Хүчин төгөлдөр биөийн байцаалтын хуулбар (гадаад паспорт, иргэний унэмлэх, төрсний гэрчилгээ гм.)
- Цээж зураг
Бүртгүүлэгчид;
- https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ хаягт хандах.
- Цахим бүртгэлийн маягтыг сонгох.
- И-мэйл хаяг болон нууц үг оруулж хэрэглэгчийн данс нээх.
- Бүртгэлийн маягтыг унших,
- Системд нэвтэрч бүртгэлийн маягтыг бөглөх
- Шаардлагатай материалыг системд оруулах
- Төгсгөлд нь бүртгэлийг хийж дуусгах шаардлагатай.