Монгол–Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн япон хэлний сургалтын тасагт мэргэжилтэн 1 хүн шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшний мэдлэгтэй
- Багшлах эрхтэй бол давуу тал болно
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн материал
- Боловсролын диплом, сертификат, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл: 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 18 цаг хүртэл Монгол-Японы төвийн хүлээн авах дээр бүртгэнэ. Утас: 11-310879