БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.

Шаардлага :

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
  2. Голч оноо 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх

Бүрдүүлэх материалууд :

  1. Албан ёсны дүнгийн хуулбар
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
  4. Суралцах төлөвлөгөө
  5. 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.

Тэтгэлэг :

Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгоно.

Ном, сурах бичиг, онгоцын тийз болон амьжиргааны бусад зардлыг хариуцахгүй.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2016 оны 10 дугаар сарын 25-ны мягмар гараг 15.00 цаг.

Хаана: МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны алба

Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгон дараах хаягаар илгээнэ үү.  studentaffairs@num.edu.mn

ОЮУТНЫ АЛБА 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар