Монгол хэл шинжлэлийн сан цувралын гурав дахь боть хэвлэгдэн гарлаа

Share Button

Монгол хэл шинжлэлийн сан цувралын гурав дахь боть

Хэл шинжлэлийн Монгол-Англи толь бичиг

Зохиогчид: Д.Төмөртогоо, Д.Энхбат, Ж.Бат-Ирээдүй

Эрхэлсэн: В.Дашдаваа

Монгол хэл шинжлэл бол олон зуун жилийн түүхтэй шинжлэх ухаан учраас бидэнд уламжлалт болон орчин үеийн нэр томьёо тодорхой хэмжээгээр хэвшиж тогтсон гэж үзэж болно. Гэвч андуутай эндүүтэй, алдаатай оноотой зүйл байхыг, хэн хүний чихэнд сонсголонгүй, нүдэнд дасаагүй нэр томьёо олон байхыг үгүйсгэхгүй. Гэвч бид энэхүү бэрхшээлийг үл хайхран их сургуулийн оюутан залуучууд, хэл шинжлэлтэн судлаачдад зориулан хэл шинжлэлийн нэр томьёоны монгол англи хадмал толь бичгийг эмхэтгэн хэвлүүлж байна.

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан Д.Төмөртогоо, Доктор, дэд профессор, МУИС-ийн орос, англи хэлний багш, нэр судлаач, толь бичиг судлаач Д.Энхбат, Хэл шинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Бат-Ирээдүй нар хамтарч бүтээсэн энэхүү толь бичиг нь МУИС  Пресс Хэвлэлийн Газар-ын “Хэл шинжлэлийн сан” цувралын гурав дахь боть юм.

Энэ толь бичиг нь Монгол – Англи 10000 орчим толгой үгтэй, оюутан залуучууд, хэл шинжлэлтэн судлаачдад зориулсан толь юм.



 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар