БНСУ-ын Хангук Гадаад судлалын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт зарлагдлаа

Share Button

Оюутан та бүхнийг 2017-2018 оны хичээлийн жилийн БНСУ-ын Хангук гадаад судлалын их сургуулийн (Hankuk University of Foreign Studies) оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

Өөрийн тухай болон суралцах төлөвлөгөөний тухай товч эссэ /Анли хэл дээр/

– Сургуулийн тодорхойлолт /Англи хэл дээр/

– Албан ёсны дүнгийн хуулбар /Англи хэл дээр/

– Хэлний мэдлэгийг харуулсан сертификат хуулбар (Англи хэл дээр суралцах бол iBT 80 буюу түүнээс дээш оноо шаардана)

– Гадаад паспорт хуулбар

 Тэтгэлэг:

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Бусад зардал буюу байр, нислэг болон амьдрах зардал зэргийг оюутан хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 04 дугаар сарын 31-ний өдрийн /Баасан гарагт/ 17.00 цаг хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. Оюутан солилцооны хөтөлбөр 2017

Хаана:  МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ. Бичиг баримтыг цаасаар буюу электрон хэлбэрээр тус бүр Оюутны албанд хүргүүлэхийг анхаарна уу.

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар