МУИС-ийн шилдэг 90-н оюутан “ОЮУТАН ЦЭРЭГТ” алба хааж байна

Share Button

МУын ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр 4 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрт хамрагдаж буй дайчидаа Монгол Улсын Их Сургуулийн удирдлагууд, багш ажилчид, оюутны зөвлөл болон эцэг эхчүүдийн төлөөлөл эргэж, сургалтын явцтай танилцлаа. Очсон даруйдаа оюутан дайчдын цэргийн алба хаах хугацаандаа амьдарч буй байр болон, хичээл сургалтын явцтай танилцсан юм. Түүний дараа оюутнууд маань сурч мэдсэн зүйлсээ үзүүлбэр болгон харуулж, турник дээр сонс эргэх, бартаат замыг цаг алдахгүй туулах, багаараа ажиллах болон эх орон дуудахад хэзээд бэлэн эрчүүд болж буйгаа харуулан дайны нөхцөлд галын шугам дээр хэрхэн тулалдах, гал усыг ажралгүй даван туулах гэх мэт маш өндөр ур чадвар эзэмшиж буйгаа харуулсан юм.

Мөн оюутнуудтай уулзалт хийж сургуулийн зүгээс бэлтгэсэн бяцхан эргэлтийн зүйлсийг хүлээлгэн өгч, амжилттай суралцаж, цэргийн албандаа онц амжилт гаргаж буй 3 байлдагчид МУИС-ийн сургалтын төлбөрөөс 50 хувь чөлөөлсөн тэтгэлэг олгож батламжийг гардууллаа. Уулзалтын үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ, Бид гайхалтай цог золбоотой манлайлагч оюутнуудтай гэдгээрээ бахархаж байна. Цэргийн алба гэдэг бол хувь хүний хатуужил, төлөвшил баг хамт олноо гэсэн сэтгэл хамгийн гол нь эх орноо хайрлах сэтгэлийг улам нэмэгдүүлж, бие бялдар, хүч чадлын хувьд ч тэсвэр тэвчээр суулгаж өгдөг эр хүний заавал биелүүлэх ёстой үүрэг юм. Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, сургуулийнхаа нэр хүндийг улам өргөж байгаа МУИС-ийн оюутан цэргүүддээ талархаж байна.

Ингээд эрхэм оюутнууд та бүхэндээ илүү их амжилт хүсье. Эр цэргийн албаа амжилттай хааж, хичээлийн шинэ жилээр баяртай уулзахын ерөөл дэвшүүлье, гэсэн юм. Мөн уулзалтын үеэр тус хөтөлбөрийн ахлагч МУын гавъяат багш, хурандаа Г. Мягмаржав МУИС-аас 3 дахь жилдээ оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж байна. Жил бүр хамгийн олон бөгөөд авхаалж самбаа, эр зориг, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээртэй шилдгийн шилдэг оюутнууд МУИС-ийнхан байдаг гэдгийг онцгойлон хэлж байлаа. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрт МУИС-аас 2,8-аас дээш голч дүнтэй, эрүүл мэнд болон бусад бүх шаардлагыг хангасан 90-н шилдэг оюутан хамрагдаж байгаа бөгөөд бусад их дээд сургуультай харьцуулбал хамгийн олон суралцагч цэргийн алба хааж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар