МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Худалдааны Сургуулийн захирлын  албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага

–  Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй

–  Менежмент, боловсролын дидактикаар зохих мэдлэгтэй

–  Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

Боловсрол: Доктор Ph.D ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засаг, менежмент, худалдаа, нийтийн хоолны аль нэг чиглэлээр мэргэжилтэй

Мэдлэг: Нийтлэг гадаад хэл мэргэжлийн түвшинд эзэмшсэн

Туршлага: Дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагад         5-аас доошгүй жил ажилласан, тэдгээрийн бүтцийн нэгжийн эрхлэгч, төслийн удирдагч зэрэг удирдах ажил хийж байсан

Ур чадвар: Харилцааны болон удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах өндөр ур чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Бүтээлийн жагсаалт

Бүртгэл:

Хугацаа: 2012 оны 03 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд

Байр: МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд

Харилцах утас: 77307730-1119

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар