Торгоны замын их сургуулиудын консерциумын хурал боллоо

Share Button

МУИС-ийн захирал С.Төмөр-Очир  энэ сарын 24-26-ны өдрүүдэд Ататуркийн их сургууль дээр зохион байгуулагдсан Евразийн торгоны замын дагуу их сургуулиудын консерциумын удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирлээ.

Жил бүр тогтмол болдог энэхүү хуралд тэрээр “Торгоны зам, Монгол улс ба аялал жуулчлал” сэдэвт илтгэл тавьсан юм. Мөн Ататуркийн Их Сургуулийн захирал Prof.Dr.Hikmet Kocak болон тус сургуулийн турк хэлний багш Prof.Dr. Cengiz Alyilmaz, Dr.Osman Mert нартай уулзан өнгөрсөн онд байгуулсан хоёр сургуулийн хамтын ажиллагааны дагуу МУИС-ийн түүх, археологи, турк хэлний чиглэлийн багш, оюутнуудыг солилцож, хамтарсан экспэдиц, зуны сургалтыг зохион байгуулахаар болов.

Хуралд Украйн, Малайз, Пакистан, Казакстан, Албан, Энэтхэг, Унгар, Иран, Орос, Монгол,Турк зэрэг 58 их сургуулийн төлөөлгч нар оролцсон юм.

Prof.Dr. Cengiz Alyilmaz

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар