МУИС-ийн Биеийн тамирын тэнхимээс “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨЛӨХ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2017.12.22/ амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 30 гаруй илтгэл ирж, 18 илтгэлийг хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нээж оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр МУИС оюутнуудынхаа бие бялдар, төлөвшилд онцгой анхаарч ажиллахаа онцолсон юм.
Эрдэм шинжилгээний хурлын Тэргүүн байранд АВАРГА БТДС-ийн багш, доктор Б.Адъяахүүгийн “Үндэсний бөхөөр суралцагчдын амжилтыг цогц арга зүйгээр ахиулах боломж” илтгэл шалгарсан бол 2 дугаар байранд МУБИС-ийн БТС-ийн багш, доктор Б.Бат-Отгоны “Уран сайхны гимнастикчдын бөмбөг шидэлтийн кинематик үзүүлэлтийг хурдны чадавхтай харьцуулсан дүн шинжилгээ” илтгэл, 3 дугаар байранд ҮБТДС-ийн багш докторант Ш. Бат-Эрдэнийн “Спорт тоглоомын тамирчдын морфофункциональ онцлогийг судалсан нь” илтгэл тус тус шалгарав.
Тусгай байранд МУБИС-ийн багш Б. Нармандахын “Ирээдүйн биеийн тамирын багшийн мэргэжлийн чадамжийг хөгжүүлэхэд чацуутны үнэлгээг ашиглах нь” сэдэвт илтгэл, МУИС-ийн багш, докторант Д.Түмэнтөгсийн “Уран хөдөлгөөнт гимнастикийн сургуулийн өмнөх насны болон өсвөр насны хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл” илтгэлүүд тус тус шалгарлаа.