Улаан бурхан өвчин нь хүнээс хүнд агаар дуслын замаар маш хурдан тархаж, 100% халдварын индекс үзүүлдэг цочмог өвчин юм. Хавар, зуны улиралд илүү их дэгдэлт үзүүлдэг. 15-аас дээш насныхан илүү их өвдөх хандлагатай. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтох ба давтан өвчлөх нь ховор. Өвчний нууц үе нь 9-11 хоног. Зарим үед 7- 21 хоног байдаг. Өвчний илрэх шинж тэмдэг нь ерөнхий хордлогын хам шинж, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл улайлт, дотор муухайрах, гүйлгэж суулгах, бөөлжих, хар шүлс их ялгарах, хэвлий эмзэглэлтэй болох гэх мэт байна.
Хүндрэх хандлага ихтэй бөгөөд уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, ам гэмтэх, менингоэнцефалит, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт хүндрэлүүд гардаг.
Ихэнх тохиолдолд эдгэрэлт сайн боловч хүндрэлийн улмаас нас баралт 1 – 1,8 хувьд тохиолддог. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 90% -д дархлаа тогтоно. Дархлаа нь 20 жил хүртэл хугацаанд хадгалагддаг. Улаан бурхан өвчний эсрэг дархлаагүй хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тархвар судлалаас харахад 18 -30 насны залуучууд, мөн 9 сар хүрээгүй буюу улаан бурхан өвчний эсрэг вакцины эхний тунгаа аваагүй хүүхдүүд өвдөж байна.
НИЙТ ОЮУТНУУДАД СОНОРДУУЛАХ НЬ:
УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИНД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ!
2018-2020 онд улаан бурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга нь 15000 төгрөгөөр хийгддэг боловч МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад дор дурдсан хуваарийн дагуу ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийнэ.
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт МУИС дээр 3 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Дархлаажуулалт явагдах өдрийн хуваарь
Сургууль |
Байр, өрөө |
Өдөр |
Цаг |
|
1 |
ХШУИС |
Хичээлийн III 201 тоот |
3 дугаар сарын 20, 21, 22 |
09:00-16:30 |
2 |
Бизнесийн сургууль |
Хичээлийн IV 208 тоот |
3 дугаар сарын 19, 20, 21 |
09:00-16:30 |
3 |
ШУСургууль |
Хичээлийн II 439 тоот |
3 дугаар сарын 22, 23 |
09:00-16:30 |
4 |
ОУХНУС |
Хичээлийн V хурлын заал |
3 дугаар сарын 22, 23 |
09:00-16:30 |
5 |
ХЗСургууль |
Хичээлийн III |
3 дугаар сарын 22 |
09:00-16:30 |
Анхаарах зүйл. Вакциныг дараах тохиолдолд хийлгэхгүй:
- Жирэмсэн бол /жирэмсний тест хийнэ/
- Өнгөрсөн жил вакцин хийлгэсэн бол
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР