Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөнөөс Улсын болон оны тэргүүний оюутны байруудыг шалгаруулсан бөгөөд МУИС-ийн оюутны I дотуур байр Оны тэргүүний оюутны байраар шалгарсан юм. Өнөөдөр /2018.04.19/ МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон бусад удирдлагууд МУИС-ийн дотуур байрны багш, ажилтнуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Мөн Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Багшийн гавьяа, Жуух бичгээр шагнуулсан МУИС-ийн дотуур байрны зарим багш, ажилтнуудад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Уулзалтаар дотуур байранд тулгарч буй зарим асуудал түүний шийдэл, гарцын талаар МУИС-ийн удирдлагууд болон багш, ажилтнууд санал солилцов.