Дубнагийн Олон Улсын Цөмийн Судалгааны Төвийн гадаад оюутнуудад зориулсан богино хугацааны хөтөлбөрүүд зарлагдлаа

Share Button

Дубнагийн Олон Улсын Цөмийн Судалгааны Төвийн гадаад оюутнуудад зориулсан богино хугацааны хөтөлбөр болон мэдээллүүд

ОХУын Москва хотын Дубна дахь 18 орны гишүүнчлэл бүхий Олон Улсын Цөмийн Судалгааны төв Joint Institute for Nuclear Research (JINR) нь физик болон цөмийн судалгаа түүнтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийдэг оюутан, судлаачид болон багш нарт зориулан дараахь боловсролын хөтөлбөрүүдийг зарлажээ. Үүнд:

  • Зуны хөтөлбөр (6 – 8 долоо хоног)

Бакалаврын 3-р түвшнээ төгссөн оюутнууд, магистрын оюутнууд, докторын эхний жилд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг students.jinr.ru –аас авна уу.

  • Гадаад оюутнуудын дадлага ажил (3 долоо хоног)

JINR –ийн гишүүн сургуулийн оюутан байх

Бакалаврын 3-р түвшнээ төгссөн оюутнууд, магистрын оюутнууд, докторын эхний жилд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://ucnew.jinr.ru/en/isp –ээс авна уу.

  • Шинжлэх ухааны чиглэлийн багш нарт зориулсан мэдээллийг jinr.ru –аас,
  • Оюутнуудад зориулсан мэдээллийг http://ucnew.jinr.ru/ru/visit-school -ээс тус тус авах боломжтой.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар