МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Багш нарын албан тушаалын зэрэглэл тогтоох асуудал
- 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын календарчилсан төлөвлөгөө
- МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын АНУ-ын Аляскын их сургуульд ажилласан ажлын тайлан
- Бусад асуудал
ШИЙДВЭР:
- Багш нарын албан тушаалын зэрэглэл тогтоох ажлын хэсгийн санал дүгнэлтийг дэмжин, захирлын тушаалаар баталж мөрдөхөөр тогтов. Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу зарим багш нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд нэмэлт заалт оруулахаар тогтов.
- 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын календарчилсан төлөвлөгөөг дэмжив.
- АНУ-ын Аляскын их сургуульд ажилласан ажлын тайлантай танилцаж, уг сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо.
- Бусад асуудлын хүрээнд дэд захирал Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Г.Эрдэнэбаяр нар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР