Хоккайдо их сургуулийн 2019 оны хаврын семестрийн оюутан солилцооны Hustep хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС, Японы ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу  2019  оны  хаврын  улирлын  оюутан  солилцооны  HUSTEP  ( Hokkaido University Short Term Exchange Program ) хөтөлбөрийг зарлаж байна.

Суралцах хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс 2019 оны 8 дугаар сарын 31 ( 5 сар )

Шаардлага:

  1. МУИС-ийн  хүмүүнлэг болон байгалийн шинжлэх ухааны салбарын бакалаврын  2, 3 дугаар түвшний  оюутан байх
  2. Голч оноо  3.2
  3. Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  • Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  • Хоккайдо Их Сургуулийн ерөнхийлөгчид хандсан МУИС / Бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал / тэнхимийн эрхлэгчийн албан  ёсны  хаягтай  тодорхойлох захиа  япон / англи  хэл дээр 1 % байна.
  • Суралцах төлөвлөгөөг англи хэл дээр бичсэн байх
  • Англи хэлний TOEFL iBT 79, IELTS6,5 онооны батламж
  • Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
  • 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)

Хамрагдах оюутны тоо: Бакалаврын  2  хүртлэх оюутан

Сургалтын төлбөр, зардал: Бүртгэлийн болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Солилцооны оюутан нь өөрийн үндсэн сургуульд төлбөрийг төлсөн байна. Солилцооны оюутан нь Японы оюутанг дэмжих  байгууллагад  ( JASSO ) хүсэлт гаргаж болно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын  22-ны  өдрийн 17.00 цаг

Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын  24- ний  өдөр

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр  200, 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан,төгсөгчийн хэлтэс  нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Оюутан Солилцооны  Хөтөлбөрт нэр  дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 26-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ХОККАЙДО Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт  илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас  шаардсаны  дагуу  дахин  бүрдүүлэн  илгээхийг  анхаарна  уу.

Тэнцсэн оюутанд 2018 оны 12 дугаар сарын 20 гэхэд  шийдвэр гарна.

HUSTEP website: https://www.global.hokudai.ac.jp/prospective-students/exchange-student-admissions/ exchange-programs-in-english-hustep/

                                            ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар