ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН 2019 ОНЫ ХАВРЫН СЕМЕСТРИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ JLCSP ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.
МУИС, Японы ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны JLCSP ( Japanese Language and Culture Studies Program ) хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь: (1) Япон хэлний яриа, япон хэлээр судалгаа хийх боломжийг олгохын тулд оюутны япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх; (2) Япон судлалын суурь мэдлэг, арга зүйг олж авах, ялангуяа Японы ерөнхий болон хэрэглээний хэл шинжлэлтэй холбоотой; (3) Янз бүрийн хичээлээр дамжуулан Япон хэл, соёлыг гүнзгий ойлгох
Суралцах хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 08 дугаар сарын 31 (5 сар )
Шаардлага:
- МУИС-д япон хэл шинжлэл, япон судлалаар суралцдаг 18 -29 нас / 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18нас хүрэх эсвэл 29 настай байх / бакалаврын 2,3-р түвшний оюутан байх
- Голч оноо 2
- Япон хэлний түвшин тогтоох дундаас дээш шалгалтанд тэнцсэн N3 эсвэл түүнээс дээш түвшинг эзэмшсэн эсвэл түүнтэй адил чадвартай байж болно. 500 ба түүнээс дээш ханз үсэг мэддэг байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Хоккайдо Их Сургуулийн ерөнхийлөгчид хандсан МУИС / Бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал / тэнхимийн эрхлэгчийн албан ёсны хаягтай тодорхойлох захиа япон / англи хэл дээр 1 % байна.
- Суралцах төлөвлөгөөг япон хэл дээр бичсэн байх
- Япон хэлний түвшинг илэрхийлсэн батламж
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна./
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
Хамрагдах оюутны тоо: 2 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр,зардал: Бүртгэлийн болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Солилцооны оюутан нь Японы оюутанг дэмжих байгууллагад ( JASSO ) хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргагчийн тоо хязгаартай байна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 24 -ний өдөр
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 26 – ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ХОККАЙДО Их Сургуулийн Оюутан Солилцооны
Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Тэнцсэн оюутанд 2018 оны 12 дугаар сарын 20 гэхэд шийдвэр гарна.
HUSTEP website: https://www.global.hokudai.ac.jp/prospective-students/exchange-student-admissions/ exchange-programs-in-english-hustep/
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС