ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН 2019 ОНЫ ХАВРЫН СЕМЕСТРИЙН SPECIAL AUDIT STUDENT / SPECIAL RESEARCH STUDENT ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.
МУИС, Японы ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны SPECIAL AUDIT STUDENT / SPECIAL RESEARCH STUDENT хөтөлбөрийг зарлаж байна.
Суралцах хугацаа:
1 семестер – 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 9 дүгээр сарын 30
1 жил – 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 03 дугаар сарын 31
SPECIAL AUDIT STUDENT хөтөлбөрт хамрагдагч япон хэл судлан багц цаг тооцуулж болно
SPECIAL RESEARCH STUDENT хөтөлбөрт хамрагдагч хичээл судлахгүй зөвхөн судалгааны ажлын хийнэ.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3-р түвшний, магистр, докторантурт суралцдаг оюутан байх
- Голч оноо 3.2
- Гадаад хэлний мэдлэг
- SPECIAL AUDIT STUDENT ( SAS ) ихэнхдээ япон хэлээр тул япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 эсвэл түүнээс дээш түвшинг эзэмшсэн эсвэл түүнтэй адил чадвартай байж болно. 500 ба түүнээс дээш ханз үсэг мэддэг байх
- SPECIAL RESEARCH STUDENT ( SRS ) япон эсвэл англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх Япон хэлний N2, Англи хэлний TOEFL iBT 79, IELTS6,5 оноо той байх
4.Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах судалгааны ажил хийх чин хүсэл эрмэлзлэлтэй байх ба өөрийн судалгааны чиглэлтэй байна
5.Материал өгөхийн өмнө өөрийн судалгаа, суралцах чиглэлээр тухайн их сургуулийн профессортой албан бусаар холбоо тогтоосон байна.
Бүрдүүлэх материал:
- CV ( SAS / SRS )
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Хоккайдо Их Сургуулийн ерөнхийлөгчид хандсан МУИС –ийн захирал / Бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал / тэнхимийн эрхлэгчийн албан ёсны хаягтай тодорхойлох захиа япон эсвэл англи хэл дээр 1 %
- Суралцах төлөвлөгөөг япон / англи хэл дээр бичсэн байх
- Япон /англи хэлний түвшинг илэрхийлсэн батламж
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна./
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % ( 4,5 cm × 3,5 cm нэрээ ард нь бичсэн байна.)
Хамрагдах оюутны тоо: тус бүр 1 оюутан
Сургалтын төлбөр, зардал: Үндсэн сургуульд төлбөрийг төлсөн байна. Тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 08 -ны өдөр
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 10 дугаар сарын 09 –ний өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ХОККАЙДО Их Сургуулийн Оюутан Солилцооны SPECIAL AUDIT STUDENT / SPECIAL RESEARCH STUDENT Хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан 2018 оны 11 дүгээр сарын 09–ны дотор гэхэд бусад нэмэлт материалыг ХОККАЙДО Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
HUSTEP website: https://www.global.hokudai.ac.jp/prospective-students/exchange-student-admissions/ exchange-programs-in-english-hustep/
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС