“Магистрант, Докторантаа сонсоё” хэлэлцүүлэгт урьж байна

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 282 тоот тогтоол, МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2016-2024-д авч үзсэн ахисан түвшний сургалтын чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн АТСБГ-аас “Магистрант, докторантаа сонсоё” хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагаас МУИС-ийн номын сангийн 502 тоот өрөөнд зохион байгуулах тул магистрант, докторант болон төгсөөд удаагүй магистр, доктор та бүхэн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож санал бодлоо бидэнтэй хувцаалцана уу.

Хэлэлцүүлэгт Сургалт, оюутан хариуцсан дэд захирал болон Ахисан түвшний сургуулийн бодлогын газар, Элсэлт, бүртгэлийн хэлтэс, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс, Мэдээлэл технологийн газар, Оюутан, төгсгөгчийн хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга болон мэргэжилтэнүүд оролцох болно.

Ахисан Түвшний Сургуулийн Бодлогын Газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар