Азийн шувууны олон улсын үйл ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн оролцов

Share Button

Азийн шувууны олон улсын 9-р уулзалт энэ оны 11 дүгээр сарын 16-19-нд Тайвань улсын Жаии хотод ажилттай болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаа нь Ази тивийн шувуу судлал, хамгаалал, шувуу ажиглах аялалд амжилттай ажиллаж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг улсаа төлөөлөн оролцох боломжоор хангадаг бөгөөд Азийн түвшинд шувуу судлал, хамгааллын Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилготой.

Зохион байгуулагч талууд Монгол Улсын танилцуулга булангаар зочлов.

Нийт 30 орчим орны 200 гаруй төлөөлөгч цугларсан 2018 оны 9-р уулзалтад Монгол Улсыг төлөөлөн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш С.Гомбобаатар нар амжилттай оролцоод иржээ. Тэрээр эх орноо төдийгүй шувуу судлал, хамгааллын ажлаа олон улсад сурталчилсан ба бусад байгууллага, хувь хүмүүстэй судалгаа, хамгааллын чиглэлээр зарим тохиролцоонд хүрчээ. Монгол Улсын танилцуулга бүхий булангаар зохион байгуулж буй Жаии хотын захирагч болон албаны бусад хүмүүс үйл ажиллагааны анхны өдөр зочилж, санал солилцов.

Азийн шувууны олон улсын үйл ажиллагааг зохион байгуулагч багийн гишүүдийн хамт

Азийн шувууны олон улсын уулзалтын үеэр Хонг Конг, Өмнөд Солонгос, Тайвань улсын зарим байгууллагуудтай оюутны зуны сургалт, судалгаанд хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна. Хурлын дараа С. Гомбобаатар багш Жаии их сургуулийн багтай хамт махчин шувууны судалгаанд оролцжээ. Энэ үйл ажиллагааг Монгол Улсдаа зохион байгуулж, улс орноо сурталчлах нь нэн чухал бөгөөд энэ талаар хамтран ажиллах байгууллагуудад бидний үүд хаалга нээлттэй байна хэмээн С. Гомбобаатар өгүүлэв.

  Зохион байгуулагчид үйл ажиллагаанд амжилттай оролцсон багт талархлын диплом гардуулав

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар