МУИС-д суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохион байгууллаа

Share Button

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран монгол хэлний бэлтгэл ангид суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Тэмцээнд монгол хэлний анхан, дунд, гүнзгий түвшинд суралцагч 110 гаруй оюутнууд анхан шатны 3 баг, дунд, гүнзгий шатны 4 баг болон оролцлоо. 

Тэмцээний удирдамжид заасны дагуу баг тус бүр мэндчилгээ үзүүлж, үг тайлбарлах, нэг үгнээс утга давхцахгүй олон үг бүтээх, үгийг үйл хөдлөлөөр тайлбарлах, багийн ахлагч нарын тэмцээн, зүйр цэцэн үг тайлбарлах, өгөгдсөн өгүүлбэрийн утгыг гарган ярих зэргээр өрсөлдсөн юм.

2018-2019 оны хичээлийн жилийн “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээнд багууд түвшин түвшиндээ жигд сайн оролцсон бөгөөд нийт онооны дүнгээр дараах байрт шалгарлаа. Үүнд:

  • Анхан шатны тэмцээнд

I  Байр: Нина ахлагчтай А-2 анги

II Байр: Жи Хэ ахлагчтай А-1 анги

III Байр: Бао Леер ахлагчтай А-3 анги

  • Дунд, гүнзгий шатны тэмцээнд

I  Байр: Сүеэ ахлагчтай Г-1 анги

II  Байр: Ли Линке ахлагчтай Г- 2 анги

III Байр: А. Покосова ахлагчтай Д-2 анги болон Арияа ахлагчтай

Д-1 анги

Доктор Д. Баасанбат багштай Г-1 анги
Багаар гүйцэтгэх даалгаврын үеэр
Үг тайлбарлах даалгавар
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар