ХОККАЙДО Их Сургууль нь МУИС-тай оюутан солилцооны гэрээтэй бөгөөд тус их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны тэтэгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Хоккайдо их сургууль, япон хэл, японы соёл урлагийг сонирхож буй оюутан, өндөр түвшний эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийх, түүнд зориулж дэмжлэг хүссэн оюутан хүсэлт гаргах эрхтэй.
ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН Ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байна. Хүсэлт гаргах хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл байна. МУИС-аас 1 оюутныг сонгон шалгаруулж тус их сургуульд нэр дэвшүүлж илгээх болно.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистр, докторын оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3.0 -аас дээш байна
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах, судалгааны ажил хийх чин эрмэлзэлтэй байх
Хүсэлт гаргагч нь дараах материалыг бүрдүүлнэ.
- Суралцдаг тухай тодорхойлолт /англи хэл дээр/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
- Англи хэл дээрх удирдагч багшийн тодорхойлох захиа -1% /Recommendation letter/
- МУИС–ийн захирлын ХОККАЙДО ИС –ийн Ерөнхийлөгчид бичсэн нэр дэвшүүлэхийг дэмжсэн захидал
- ХОККАЙДО ИС-ийн профессорын зөвшөөрсөн захидал
- Англи эсвэл япон хэл дээр сурах / судалгааны ажлын / төлөвлөгөө
- Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 3% / 4cm x 3cm /
- Хүсэлт гаргагч нь хавсаргасан Form1 маягтыг бөглөсөн байна. /татаж авах/
Тэтгэлэг нь доорх хугацаанд олгогдоно. Оюутан солилцооны үргэлжлэх хугацааг сунгахгүй гэдгийг анхаарна уу.
Магистрын сургалтанд хамрагдаж байгаа оюутнууд цаашдын судалгааг үргэлжлүүлэх боломжтой.
(1) Магистрын зэрэг: 2 жилийн дээд хугацаа
(2) Мэргэжлийн зэрэг (Нягтлан бодох бүртгэл ба төрийн бодлого): 2 жил дээд хугацаа
(3) Мэргэжлийн зэрэг (Хууль): 3 жилийн дээд хугацаа
(4) Докторын зэрэг: 3 жилийн дээд хугацаа
(5) Анагаах ухааны докторын зэрэг, докторын, мал эмнэлгийн, халдварт өвчин, клиникийн эмийн сан:
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 1 дүгээр сарын 4-ний өдрийн 17.00 цаг
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 1 дүгээр сарын 9-нд ХОККАЙДО ИС –д шалгарсан оюутны материалыг илгээнэ. Тус их сургууль нь тэнцсэн оюутанд хариуг 2019 оны 3 дугаар сар дотор ирүүлнэ.
Анхаарах зүйл: Хүсэлт гаргагч нь Form1 маягтыг бөглөхөөс өмнө ХОККАЙДО ИС-ийн профессортой холбогдож судалгааны чиглэлийн зөвлөмж авсан байна. Докторт суралцагч нь бакалавр, магистрын дипломны баталгаажсан хуулбарыг хавсаргана.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС