Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны сайд, МУИС-ийн урилгаар 2008 оны физикийн салбарын Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Тошихидэ Маскава Монголд айлчилж байна.
Маргааш буюу 20-ны 10:00 цагаас эрдэмтэн Тошихидэ Маскавад МУИС-ийн “Хүндэт доктор” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн дугуй танхимд болж, 11:00 цагаас Тошихидэ Маскава монголын физикчдэд зориулсан “70-аад оны эгэл бөөмс замбараагүйдлээс загвар руу” сэдэвт лекц уншина.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэдээлэл авах утас: 317050 , 88010219